Ganhuyag.P 2016.05.24 | Сонин: Үндэсний Шуудан

Шинэ Дорноговийн хөгжлийг шинэ зам хөтөллөө

Шинэ Дорноговийн хөгжлийг шинэ зам хөтөллөө

Буурал түүхийн нугачаанд бүдгэрч үлдсэн цаг хугацаа гэж байх ч Их гэгээнтний хийж бүтээсэн үйлс аугаа хэвээр үлддэг аж.

Хүүхэд цагтаа айлын найранд очсон бяцхан хүү “Үүл гараад бороо орохын цагт, үүдэн хойморын ялгаа юун” хэмээн мэргэн үг айлдаж найрын зочдыг гайхшруулж явсан он цагийн тоолол бол 1811 оны үе.

Энэ онд Говийн дөрөвдүгээр ноён хутагг Жамъян Ойдовжамц гэгээнтэн Бээжинд цаазлуулан нас баржээ. Түүнийг насан эцэслэсний дараа хойд дүрийг нь хайж явсан шавь нар цэцэн үгийг торохгүй хэлсэн балчир хүүгихэдтоон, багшийнхаа хойд дүрийг магад хэмээн олзуурхав. Ингээд түүний аав ядуу эр, ээж нь бурхан болсныг мэдээд хүүд нууц тарнийн арга ухааныг заахаар хэдэлцэн тохиролцсон аж. Ийн хэлэлцэхдээ хүүг хатуу бясалгалд суулгаад үзье даагаад гараад ирвэл сайн буй заа, даахгүй хэмээвээс ядуу айлын хүүхэд хоргодоход ялгаа юун хэмээв. Ихэс дээдэс тохиролцсоньг дагуу хүүг бясалгалын эрдэмд суулгаснаар Говийн ноён Хутагт Данзанравжаа өргөмжлөгдсөн түүхтэй.

Тэрбээр Монгол оронд Шамбалын оронг байгуулсан их соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон хэлмэгдүүлэлтийн түүхэнд өртсөн ч ардчилын эрин эхэлснээр ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсон билээ. Өнөөдөр Хутагтын шавь нарын үр хүүхдүүд удам дамжин далд тахиж явсан шүтээн тэргүүтнийг олон нийтэд ил гаргаж хийд орон, сүм суврагуудыг сүсэгтэн олны дэмээр уламжлалын дагуу сэргээн байгуулснаар Монголын энергийн төв гэж нэрийдэж буй.

Энэхүү энергийн төвийг зоригсодын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Хэдэн жилийн өмнө Дорноговь аймагт сайхан энергийн төв байдаг ч очиход замын асуудал тулгардаг байсан бол өнөөдөр энэ бүхэн үгүй болжээ. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгаа аялал жуупчлалын томоохон бааз суурьтай болгохыг хичээж ажиллаж байгаа нь аян замын туршид ажиглагдаж байлаа. Ноён хутагт Данзанравжаагаар овоглосон энэ нутгийнхан сүүлийн найман жилийн туршид хөгжлийн бүсэд оршиж шинэ орон сууц, барилга байгууламжтай ч болжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг: Зөв бодлого, төлөвлөлт хөгжлийг тодорхойлно

Манай сурвалжлах багийнхан эхлээд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын  газрыг зорив. Аймгийн Засаг дарга Пантийн Ганхуяг биднийг уриалгахан хүлээж аваад, бид өнгөрсөн хугацаанд олон ажил хийсэн. Энэ бүхнийг нэг бүрчлэн ярьвал цаг хугацаа их орно. Тиймээс та бүхэн хариуцсан албан тушаалтан болон иргэдтэй уулзвал миний хийсэн ажлыг илүү дүгнэнэ, гэхдээ товчхон мэдээлэл өгье гэв.

Засаг дарга П.Ганхуяг өнгөрсөн найман жилийн хугацаанд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд түүний ажлаа гүйцэттэх гол зарчим нь төлөвлөлт гэсэн. Тэрбээр, “Ирээдүйд чиглэсэн их бүтээн байгуупалтын үндэс суурь нь тогтвортой хөгжлийн хөтөлбөр зөв бодлого, сайн төлөвлөлт юм. “Шинэ Дорноговь-2” Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн нэн тэргүүний зорилт бол хүний хөгжил юм. Хүнээ, иргэдээ хөгжүүлж байж улс орньг хөгжил урагшилдаг учиртай. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын дундаж наслалт 70.17 болж

улс, аймгийн дунджаас дээгүүр төвшинд байгаа. Улс орньг ирээдүйн хөгжлийн түүчээ болсон хүүхэд багачуудын мэдлэг боловсролыг дээш- лүүлэх сурч боловсрох орчинг сайжруулах зорилгоор 2012- 2016 онд боловсролын салбарт нийт 28 тэрбум 661 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, боловсролын салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн Дорноговь аймаг, Япон улсьш Шизүока мужийн хооронд байгуулсан ах дүүгийн найрамдалт харилцааньг хүрээнд “Дорноговийн хүүхдүүд Японд” сурагч солилцооньг хөтөлбөр амжилтгай хэрэгжсэн. Иргэдийн хамгийн их ам сайтай байгаа нэг зүйл бол зам.

Дорноговь аймгийн хэмжээнд зам тээврийн салбарын хувьд их бүтээн байгуулалт өрнөж, үсрэнгүй хөгжилд хүрэх зам мөрөө тавьсан он жилүүд байв. Чойр-Сайншанд- Замын-Үүд чиглэлийн 423 км хатуу хучилттай автозамыг ашигаалтад оруулсан. Мөн босоо тэнхлэгийн авто зам дагуух Даланжаргалан, Айраг. Өргөн, Эрдэнэ сумдыг энэхүү замтай холбосон нь иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлсэн. Монгол Улсын Засгийн газар,  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн 7.9 сая ам.долларын  хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумын  дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ өргөтгөн шинэчлэх ажлыг амжилттай хийгээд байгаа” гэсэн юм. Тус аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд бүтээн байгуупалтын ажил ихээхэн үр дүнд хүрснийг энэ үеэр онцолж байлаа.

Б.Батбаяр: Баялаг бүтээгчид нь бид өөрсдөө

Ингээд бид Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяртай уулзаж өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынх талаар ярилцпаа.

-Таныг өнгөрсөн найман жилийн хугацаанд Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байгаа гэсэн. Сумын хөгжил өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?

-2008 оноос эхэяж Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр ч удаа Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулан ажилласан. Бидний тавьсан гол зорилго ажилтай, орлоготой Монгол хүний төлөө аж үйлдвэржсэн Дорнийн говьд их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Орон нутгийг үйлдвэржүүлэх, импортыг орлох барилгын материалын үйлдвэр байгуулах зорилгоор Өргөн суманд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Мөн “Цагаан суварга”- ын молибденийн үйлдвэр, Даланжаргалан суманд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр томоохон үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Манай аймгийн гол онцлог нь байгалийн нөөц, шавхагдашгүй баялгаараа аялал жуулчлалын бүс болох ирээдүйтэй. Тиймээс Хамрын  хийд, Энергийн төв, үлэг гүрвэлийн цогцолбор, Ханбаянзүрх хайрханы аялал жуулчлалын төвийн 15 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловс- руулан баталж, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдаэрлэлээ.

-Дэд бүтцийн асуудал шийдэглсэн учир шинэ барилга байгууламжийн тоо ихээр нэмэгдсэн гэж ойлгож болох уу?

-Өнгөрсөн хугацаанд нийтийн орон сууц ихээр баригдсан. МАН засаг барьж байх үед барилгын салбар уналтад орж байсныг санаж байгаа байх. Тоосго, өрлөгийн үйлдаэр байхгүй, барилга барихаар борлуулалтгүй. Метр квт-ыг нь 450 мянган төгрөгөөр барьж өгнө гэсэн амлалт авсан. Үүний дагуу “Залуус” хороолол, амины орон сууцууд баригдсан. Одоогийн байдлаар манай аймагт нийт 2700 айлын орон сууц барищаад байна. Энэ бол бага тоо биш. Өнөөдөр иргэд орон сууцанд орж тохь тухтай амьдарч байгаа нь өнгөрсөн хугацаанд аймгийн хөгжлийн бодлого зөв явсных гзж би ойлгож байна.

-Танай аймаг 2015 оныг Баялаг бүтээгчдийн жил болгон зарлаж байсан. Ямар үр дүн гарсан бэ?

-2015 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон ажилсаг иргэдээ дэмжсэн, тэдний оролцоог чухалчилсан олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ жилийн хүрээнд Сайншанд сумын нийгэм, эдийн засгийн чухал үзүүлэлтүүд өсч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт 32.6 хувь, шинэ ажлын байр 38.7 хувь, хөдөлмөр эрхлэлтийн төвшин 3.4 хувиар өсч бая- лаг бүтээгчдийн ашиг орлогыг нэмж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох иргэдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг бадраасан үйл ажиллагаа нь энэ ажлын үр дүн. Бид 2016 оныг “Өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх” жил болгон зарласан билээ. Орон нутгийн хөгжил өрхөөсөө гэдэгчлэн өрх бүр үйлдвэрлэгч байж орлоготой байхын төлөө ажиллаж байна.

-Та бүхний хийсэн ажил нүдэнд ил байгаа ч хэсэг бүлгээрээ газрын наймаа хийдэг гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Газрын асуудал байнга маргаан дагуулдаг сэдэв л дээ. Яагаад маргаан дагуулаад байна гэхээр тухайн хүнд өмч болж үлддэг учраас ингэдэг байх. Бид өнгөрсөн хугацаанд Сайншанд суманд газрын наймаа хийлгэхгүйн тулд бүх арга хэмжээг шат дараалан авсан. Өмнө нь газрын наймаа явагддаг байсныг нуухгүй ээ. Одоо ийм асуудал байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Учир нь өмнө нь Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн Тамгын газрын аж ахуйн газрыг өөрийн төрсөн хүүдээ өгч захирамж гаргуулчихсан байв.

Түүнийг бид таслан зогсоож тухайн газар дээр нь 60 айлын орон сууц, гараж, агуулахын хамт барьсан. Тиймээс бид иргэддээ ч гэсэн хуулийн дагуу өмчлөх ёстой нэг газрыг нь өгдөг. Миний өөрийн тухайд гэвэл би зарчим баримталдаг. Энэ албан тушаал дээр ажиллахаасаа өмнө би газрын наймааны эсрэг тэмцдэг байсан. Тиймээс би өөрийн үзэл бодлоосоо урвахгүй. Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан зарим нам эвсэл, нэр дэвшигчид Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, амьдарч байгаа иргэдийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад харамсч байгаа. Өнөөдөр Дорноговь аймгийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлыг нь зөвөөр ойлгож байвал бидний ажлын гол үр дүн нь энэ юм.

Дорноговь аймгийн дэд бүтэц хөгжлийн давуу талууд, ашигт малтмалын нөөц баялгийг дотооддоо бсловсруулан нэмүү өртөг шингэсэн бутээгдэхүүн үйлдвэргэх заиаар аж үйлдвэржсэн аймаг болох, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангах, ажлын байр шинээр бий болгох, хүн амын амьдралын чанарыг сайжруулсан хөгжлийг түүчээлэгч хүчирхэг аймаг болгохын тулд Засаг даргын тамгын газрын албан хаагчид ийнхүү ажиллаж хөдөлмөрлөж байна.

Засаг барилцсан найман жил тэдний хувьд амар даваа байгаагүй гэдгийг ч хэлсэн.

Нэг талд нь бүтээхийн хүсэл зорилго байхад нөгөө талд нь үгүйсгэх хандлага давамгайлж байсан ийм үед зорилгоосоо ухраагүй өдийг хүрсэн гэцгээж байв.