Жадамбаа.Ц 2016.05.24 | Телевиз: МҮОНТВ

Монголын залуучуудын туршилтаар хийж байгаа хиймэл дагуул хоногт дэлхийг 12-17 удаа тойрно

Монгол залуучууд туршилтаар хиймэл дагуул хийж байна.

Тэдний хийж буй хиймэл дагуул нь хоногт дэлхийг 12-17 удаа тойрох аж.

Манай улс 2012 онд албан ёсны томоохон хиймэл дагуултай улс болохыг зорьж Ерөнхий сайдын дэргэд Ажлын албаны зөвлөл байгуулсан.

МТХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Үндэсний зөвлөл өөрөөс шалтгаалах ажлаа хийж, ҮАБЗ-д хүргэсэн.

Монгол Улс өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн байхад, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлага, зардлыг бүрэн нэмэх чадвартай” гэлээ.