Ganhuyag.P 2016.05.25 | Сонин: Өдрийн сонин

Шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ

Шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг мэдэгдэл хийлээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт 25 дугаар суваг болон ТВ5 телевизээр цацагдсан төлбөртэй нэвтрүүлэгт албан ёсны тайлбар өгсөн юм.

Тэрхүү нэвтрүүлэгт Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани болох “Фронт гейт" ХХК-тай хамаатуулж, тендерийг будлиантуулж, ганц компанид өгсөн мэтээр гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулалтад гурван компани оржээ. Улмаар сонгон шалгаруулалтын явцад холбогдох яамдаас ямар нэгэн тайлбар тодруулга ирүүлээгүй тул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний комисс хамгийн бага үнийн саналтай, шаардлага хангасан компанийг шалгаруулан зургадугаар сард гэрээ байгуулан сонгон шалгаруулаптын ажил дууссан.

Гэтэл 2013 оны наймдугаар сард урьдчилгаа санхүүжилт авах үед компани болон Сангийн яамны хооронд хуурамч баталгааны асуудал үүсэн мөн сарын 29-ний өдрийн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн ирүүлсэн бичгийг тендер шалгаруулаптын явцад ирүүлсэн мэтээр гүтгэн мэдээлж байгаа гэнэ. Тус 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга нь 2013 оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явцад гүйцэтгэгч байгууллага

хугацаа алдаж, гүйцэтгэлийн хуваариас хоцорсон, улсын төсвийн санхүүжилт удааширсантай холбоотой 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа ажээ. Тус төслийн гүйцэтгэгчээр “Фронт гейт” ХХК ажиллаж байгаа гэнэ.

Харин холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийгдээд шаардлага хангасан компани нь ажлаа гүйцэтгээд явж байгаа бөгөөд үүнд аймгийн Засаг дарга ямар ч холбоогүй ч зориуд улстөржүүлж, “харлуулж” иргэдийг төөрөгдүүлж байгаа нь учир дутагдалтай. Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын комиссын газрын шалгаруулсан компани болохоос аймгийн Засаг дарга оролцсон шалгаруулалт биш. Оролцох ч боломжгүй гэсэн.

Мөн 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын тендер шалгаруулапт 2013 оны дөрөвдүгээр сард зарлагдаж, хоёр компани тендерт орсон бөгөөд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний комисс хамгийн бага үнийн санаптай, шаардлага хангасан компанийг шалгаруулж, “Арвис интернэйшнл” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тендер шалгаруулах явцад “Арвис интернэйшнл” ХХК-тай холбоотой гомдол ирсэн ба гомдлын дагуу хймгийн Худалдан авах ажиллагааны газрын комиссын

зүгээс ЭМЯ, АТГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс тодруулга авахад ЭМЯ- наас энэ компанитай гэрээ байгуулж болохгүй гэсэн бичиг ирүүлээгүй, АТГ-аас хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэнэ үү гэсэн бичиг ирүүлснээс биш гэрээ байгуулж болохгүй гэсэн албан тоот ирүүлээгүй болно. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс иргэн Ё.Пүрэвдаваатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд “Арвис интернэйшнл” ХХК-тай холбоотой асуудал байхгүй гэсэн албан тоот явуулсан болно. Барилга угсралтын явц өдгөө 85 хувьтай явагдаж буй бөгөөд зураг өөрчилсөн зөрчил илэрснийг Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж зөрчлийг арилгуулах шаардлагыг хүргүүлэн ажиллаж байна.

Харамсалтай нь 2016 оны тавдугаар сарын 22-нд дээрх хоёр төслийн талаар 25 дугаар телевиз, ТВ5 телевизээр гарсан 'Тустөсөлтэй холбоотой асуудал нь эхнээсээ хууль бус, тендер шалгаруулах нэрээр луйвар хийсэн” гэх дээрх нэвтрүүлэг мөн өмнө нь "Eagle" телевизийн “Ардын үг” аяны хүрээнд Дорноговь аймгийн талаар буруу ташаа, эх сурвалжгүй, иргэдийг айдаст автуулсан нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд удаа дараа мэдээлсэн. Мөн Засаг дарга бүрийн хийх ёстой тайлан сэтгүүлийг иргэддээ уламжилсныг мушгин гуйвуулж сонгуулийн сурталчилгаа хийсэн мэтээр ойлгуулсан нь иргэдийн мэдээллээр хангах эрхэд халдан төрийн үйл ажиллагаанд саад хийсээр байгаа тул дээрх асуудпуудаар холбогдох байгууллагуудад гомдол гаргаж шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдлээ.