Энхболд.М 2016.05.25 | Сонин: Монголын үнэн

М.Энхболд санаачлагаар төв талбай 100 жилийн настай болсон

М.Энхболд санаачлагаар төв талбай 100 жилийн настай болсон

Аливаа улс орны төв талбай тухайн улсынхаа болон нийслэлийнх нь нүүр царай болдог.

Энэ ч утгаараа Орос орныг Улаан, Хятадыг Тянь Миний, Монгол Улсыг Сүхбаатарын талбайгүйгээр төсөөлөхөд бэрх. Дэлхийг хэрэх жуулчдын хамгийн түрүүнд зочлон очдог газар нь төв талбай байдаг. Эндээс тэд тухайн улс орны түүх, хөгжил цэцэглэлтийг төвөггүйхэн харж болдог болохоор тэр л дээ.

Тэгвэл бид жанжнаараа овоглосон төв талбайн түүхээ хэр зэрэг мэдэх вэ. Сүхбаатарын талбайн зураг, төслийг анх 1930 онд Оросын архитекторууд гаргаж тохижуулсан байдаг. Тэр цагаас хойш иргэд энэ талбайг Сүхбаатарын хэмээн нэрлэж заншжээ. Харин 1946 оны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Сүхбаатарын талбай хэмээн албан ёсоор нэрлэсэн байдаг. Наран мандах зүгт гараа өргөн буй Д.Сүхбаатарын морьтой хөшөөг 1946 онд босгосон байна.

Харин хамгийн сүүлд буюу 2004 онд Сүхбаатарын талбайд томоохон хэмжээний засвар хийн одоогийн төрхөнд нь оруулжээ. Тухайн үед М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хандив цугпуулан Сүхбаатарын талбайг гантигдах ажлыг зохион байгуулсан гэдэг. Ийнхүү Сүхбаатарын талбай 100 жипийн настай болж дэлхийн жишигт нийцсэн байна. 2004 онд нийслэлийн болон улс орны төсөв өнөөдрийнхийг бодвол хэдэн арав дахин бага байсан тул энхэл донхол үүсч борооны ус тоггон хүн явахад бэрх болсон төв талбайг хандиваар сэргээн засварлан, гантигдахаас өөр гарцгүй байсныг М.Энхболд дурссан байдаг юм.