Ganhuyag.P 2016.05.25 | Телевиз: МҮОНТВ

100 хувь цэвэр, эцсийн бүтээгдэхүүн гаргавал дэлхийд хандсан борлуулалт хийнэ

Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.

Аж үйлдвэрийн парк байгуулах ажил ямар шатанд явж байна вэ?

Дорноговь аймаг дэд бүтэц, далайн гарцтай ойр чухал байрлалтай. Тиймээс Засгийн газраас Дорноговь аймгийн Сайншандад  боловсруулах үйлдвэр барьвал илүү ашигтай юм байна гэж үзсэн. Үүний дагуу судалгаа, шинжилгээ хийгдэж, Аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг АНУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагууд ирж, судалсан.  

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт хамгийн багадаа  5-10 үйлдвэр баригдана. Бид одоогоор баяжмалаас цааш гаргаж чадахгүй байна. Хэрэв 100 хувь цэвэр эцсийн бүтээгдэхүүн гаргавал дэлхийд хандсан борлуулалт хийнэ гэсэн үг.

Ямар, ямар үйлдвэрүүд баригдах гэж байна вэ? Ямар онцлогтой вэ?

Бид сум болгоны онцлогт тохирсон үйлдвэржилтийн бодлого явуулах ёстой. Сумаа хөгжүүлэхийн тулд байгальд ээлтэй, хүн амьтанд хор хөнөөлгүй үйлдвэржилтийг хийх хэрэгтэй.

   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү