Эрдэнэчимэг.Л 2016.05.25 | Телевиз: МН25-р суваг

1072 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах боломжгүй

УИХ-ын 40 гаруй гишүүний гарын үсэг зурсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан.

Хэрэв тогтоолын төсөл батлагдчихвал 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй Монгол улсын иргэд, ААН-үүдийн ашиг сонирхлыг хамгаалах боломжтой болно гэж  үзжээ.

“Ард иргэдийг төлөөлсөн байгууллагаар дамжин, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахад гарч буй шийдвэр бүрт саналын эрхтэйгээр оролцох боломж нээгдэнэ” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.