Содбаатар.Я 2016.05.25 | Телевиз: TV5

УИХ-д нэр дэвшиж буй хүн эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцлоо.

МАН-ын удирдах зөвлөл бага хурлаа хэзээ хийх вэ? Хэзээ нэр дэвшигчдээ тодруулах гэж байна?

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 24-27-ны өдрүүдэд УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах ёстой. Үүний дагуу МАН-ын УЗ хуралдаж бага хурлыг 27-нд зарласан. Тухайн өдөр сонгуульд нэр дэвшигчид эцэслэн тодорно.

МАН-аас  нэр дэвшигч нарт ямар шалгуур тавьж байна вэ?

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулахдаа тодорхой шалгуур тавьж байх ёстой. Иргэдтэй уулзаж байхад сонголт хийх боломжтой нэр дэвшигчдийг намын зүгээс санал болгох ёстой гэдэг байр суурьтай байсан. МАН-ын зүгээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр удаагийн социологийн судалгаа хийсэн. Тойрог, тойрогт нэр дэвшиж болохуйц хүмүүс тодорхой болсон. Юун түрүүнд УИХ-д нэр дэвшиж буй хүмүүс эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Мөн иргэдийн аж, амьдралыг ойлгодог, тэдний дуу хоолой, төлөөлөл болдог хүмүүс байх нь чухал. Энэ утгаараа МАН-аас нэр дэвшигчдийн хувьд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг хангасан, тухайн орон нутгийн аж амьдралыг мэддэг, иргэд сонгогчидтойгоо өдөр тутмын харилцаатай нэр дэвшигчид тодрох боломжтой гэж харж байна. 

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү