“Халх гол” ХАА-н үндэсний бүтээн байгуулалтын бүс
2016.05.26

“Халх гол” ХАА-н үндэсний бүтээн байгуулалтын бүс

Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарыг өрсөлдөх чадвартай болгох, хүн амын гурил, мах, сүү, төмс, хүнсний ногоо зэрэг стратегийн хүнсний хэрэгцээг дотоодоос хангадаг болох, тэдгээрийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах үндсэн шалтгаан болжээ.

Энэ талаар төрөөс олон баталсан бодлогын олон баримт бичигт тусгагдсан. Тухайлбал Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод алслагдсан бүс нутагт экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимжтэй хөгжүүлж махны экспортыг нэмэх талаар заалт бий.

Монгол махын махыг худалдаж авах сонирхолтой ОХУ, Хятад, Вьетнам зэрэг улсууд бий. Харамсалтай нь манай улсад малын эрүүлийг хамгаалах тогтолцоо сайн хөгжөөгүй учраас мах экспортлоход хүндрэлтэй учраас энэ бүхнийг шийдсэн хөдөө аж ахуйн үндэсний бүтээн байгуулалтын бүсийг жишиг байдлаар улсын зүүн хязгаарт байгуулах санаачлага гарсан юм.

Халх голын бүсийг байгуулвал тус бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр олон ажлын байр бий болох, хөрөнгө оруулалт татах, орчин үеийн техник, технологи нэвтрэх, цаашдаа олон улсын зах зээлд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарах бололцоо бүрдэх юм.

Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолд зааснаар Засгийн газар нь үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хэмжээ, хилийн зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг баталж, харьяалах төрийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эдгээр ажлыг зохион байгуулахдаа олон улсын жишигт нийцсэн байдлаар гүйцэтгэнэ.

Тухайлбал энэ бүсэд тариалалт явуулахдаа хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд тэнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих юм. Түүнчлэн Халх гол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд авна.