Жадамбаа.Ц 2016.05.26 | Телевиз: UBS

Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтыг Монголд өгөх боломжтой боллоо

 Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтын төвтэй боллоо.

Ингэснээр Монголын мэдээллийн технологийн салбарынхан эх орондоо практик ур чадвараа үнэлүүлж, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн батламж гэрчилгээтэй болох боломж нээгдсэн байна.

МТТХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Мэдээллийн технологийн салбарын инженерүүд гадаадад уг шалгалтыг өгч, өөрийн үнэлгээг тогтоолгодог байсан бол одоо Монголд өгөх боломж бүрдэж байна” гэлээ.