Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч нараа томилох учиртай
2016.05.27

Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч нараа томилох учиртай

УИХ энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэл- цэж батлах хүлээлттэй байсан.

Энэ  хуулиар сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татах болсон оффшор бүсэд данс эзэмшигч улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох байв. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг ирэх сарын 23-ныг хүртэл завсарлуулах захирамж гаргаснаар энэ асуудал гацаж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс энэ хуулийг батпах байр суурьтай байсан аж. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Оффшор данстай улстөрчдийг дэвшүүлэхгүй гэсэн эрх баригч намын удирдлага энэ хуулийг хэлэлцэхээс зайлсхийлээ.

Ам ажил хоёр нь зөрж байгааг үүнээс харж болно” гэв. Үүнээс гадна УИХ хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаа баталж амжилгүй завсарлах нөхцөл үүсээд байгаа юм. Энэ нь олон хууль зөрсөн үйлдэл юм байна. Байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй хэлэлцдэг асуудал гэж бий. Монгол Улсын Эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чигаэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар

хэлэлцэн батлах ёстой. Мөн жил бүрийн зургаадугаар сарын 1-ний дотор Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж баталдаг. Эдгээрийг хаврын чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй гэдгийг МАН-ын гишүүд хэлэв. Ингэснээр ирэх оны төсвийг боловсруулахад хүндрэл гарна гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан тодотголоо.

Зургаадугаар сарын 23- НД УИХ-ын гишүүд цуглаад, хуралдана гэж байхгүй. Есдүгээр сарын 1-нээс Эрүү- гийн хуулийг мөрдөж эхэлнэ. Гэтэл уг хуультай холбогдуулж дагалдах хуулийн төслүүдийг батлах хэрэгтэй байсан, амжсангүй. Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх эсэх нь ойлгомжгүй болсон гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлсэн. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуупь, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн батлан хамгаалах үзэл баримтлалын хэд хэдэн хууль эцсийн хэлэлцүүлэг дээр очоод батлалцаж чадсангүй. Мөн АТГ-ын даргыг томилох шаардлагатай байсан ч АН хууль зөрчиж УИХ-ын чуулганыг завсарлуулсан гэж МАН-ын гишүүд үзэж байна. Уг нь өнгөрсөн долоо хоногийн даргын зөвлөлийн хурлаар УИХ-ын чуулганыг энэ сарын 31-нийг хүргэл хуралдуулахаар төлөвлөсөн байжээ. Тэдний хэлснээр дараагийн парламентад дээрх хуулиудыг үлдээж байгаа юм байна.

Харин Ерөнхий сайд МАХН-ын гурван сайдыг чө- лөөлөх асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж, дэмжлэг авсан гэсэн. Харамсалтай нь Засгийн газрын гурван сайд тодорхойгүй байдалд үйл ажиллагаа явуулах нь. АН- ын даргын хувь МАХН-ын сайд нарыг Засгийн газарт байлгахыг хүсэж байх талтай. Нөгөө талаар сарын настай сайд томилох сонирхолгүй байгаа болов уу” гэв. Харин УИХ-ын Ч.Улаан Засгийн газар кабинетийн зарчмаар буюу Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг. Ерөнхий сайд гурван сайд аа огцруулах санал гаргасан гэдэг бол тэдэнд итгэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ гурван салбарын үйл ажиллагаа хэрхэн явах нь тодорхойгүй боллоо. Хэрвээ зарчим баримталдаг бол Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч нараа томилох учиртай” гэх дүгнэлт өглөө.