МАЧХ-ны нэрэмжит “Спорт явган аялалын хотын аварга шалгаруулах тэмцээн” болж өндөрлөлөө
2016.05.27

МАЧХ-ны нэрэмжит “Спорт явган аялалын хотын аварга шалгаруулах тэмцээн” болж өндөрлөлөө

Жил бүр зохион байгуулагддаг Монголын Ахмадын Чөлөөт Холбооны нэрэмжит "спорт явган аялалын хотын аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд нийт 25 баг оролцсон бөгөөд нийт баг тамирчдаас "Тэмүүлэл” баг бэлтгэл зохион байгуулалт хурд хүч, авхаалж самбаагаараа шалгаран манлайлж тэргүүн байр эзэлж Хүндэт өргөмжлөл, Алтан медаль. Шилжин явах цом, мөнгөн шагналын эзэд боллоо.

Тэргүүн байр: Тэмүүлэл баг 2-р байр: Тэгш хийморь баг 3-р байр: Алдар толгой баг 3-р байр: Баянзүрх баг Тусгай байр: Урагшаа баг

Шилдэг дасгалжуулагч: Алдар баг. Баянзүрх баг

Шилдэг аялагч: Л. Ганхуяг (Аврах баг), X. Алтанцэцэг (Энэрэл баг), Ш. Мандалмаа (Согоот баг), Б. Цэрэндулам (Чингэлтэй дүүргийн баг)

Мөн тэмцээний төрөл бүр дээр тэргүүний тамирчдыг шалгаруулж шагнасан юм.

Газрын зураг - П. Оюунгэрэл Нуувч - Л. Дашням Эр зориг - Л. Дашням Уулын оргил - П. Оюунгэрэл Хөгжилтэй буухиа - П. Оюунгэрэл Завь - Д. Отгонсүрэн

Нийтийн бүжиг - Пүрэвжав нар тэргүүн байрыг эзэллээ.