2016.05.27

Нийгмийн даатгалын байгууллагад тогтолцооны шинэчлэл хийгдэж байна

Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын шинэ байрны нээлт боллоо.

1994 онд Нийгмийн даатгалын тухай багц хууль батлагдсаны дараа Нийслэлийн нийгмийн даатгалын газрыг байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн байргүй байсан тус байгууллага өөрийн гэсэн байртай болж иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон байна.  

“Нийгмийн даатгалын байгууллагад тогтолцооны шинэчлэл хийгдэж байна. Нийгмийн хамгааллын салбарт бидний баримталж буй гол бодлого бол нэг цэгийн үйлчилгээний цэгүүдийг бий болгох юм” гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ.