Бямбацогт.С 2016.05.30 | Телевиз: МН25-р суваг

Нэг айлын хүргэнүүд хоорондоо өрсөлдөхгүй байх ёстой гэсэн заалт байхгүй

 “Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцлоо.

Танай бүлэг нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн чансааг хэрхэн дүгнэх вэ?

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд, нэр дэвшигчдийг долоо хэмжиж нэг огтолж байж, гарцаагүй амжилт гаргаж чадах нэр дэвшигчдээ сонгох хурал хуулийн хугацаанд болж дууслаа. 76 нэр дэвшигчээ МАН-ыг төлөөлж, олонхийн санал авах нэр дэвшигчийг сонгож  чадсан гэж үзэж байна.

Хурлын уур амьсгал ямар байсан бэ?

Ердөө л ялалтын төлөө ямар нэгэн асуудалгүйгээр хуралдсан. Зарчмын байр сууриа илэрхийлэхэд яльгүй гомдол, санал гарсан.

Д.Батцогт гишүүн та хоёр яагаад нэг тойрогт өөр, өөр намаас нэр дэвших болсон бэ?

УИХ-д би хоёр удаа сонгогдон ажилласан. Гурав дахь удаагаа хоорондоо өрсөлдөж байна. Нэг айлын хүргэнүүд хоорондоо өрсөлдөхгүй байх ёстой гэсэн заалт байхгүй.

     Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү