undefined 2016.05.31 | Сайт: Vip76.mn

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого өргөн барив

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого өргөн барив

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого

 Өргөн барьсан огноо: 2015.12.17

Санаачлагч: Засгийн газар

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого нь тус салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, нөөц боломжийг дүгнэх зорилготой. Энэ хүрээнд 2015-2020, 2020-2025 онуудад  хэрэгжих төслийг боловсруулсан байна.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого хоёр үе шаттай хэрэгжинэ.   

Уг баримт бичиг нь Монгол Улсын төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах үндсэн бодлого бөгөөд бусад салбарын бодлоготой харилцан уялдсан байна.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого хоёр үе шаттай хэрэгжинэ.   

Нэгдүгээр үе шат нь 2016-2020 онд хэрэгжих бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ, суурь дэд бүтцэд өргөтгөл, шинэчлэлт хийх аж. Мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний үр шимийг иргэн, ААН бүрт хүртээх зорилгоор бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгоно гэж заажээ. Ингэснээр үндэсний тоон контент, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэл хөгжих нөхцлийг бүрдүүлэх юм.

Харин хоёрдугаар шат буюу 2020-2025 онуудад салбарын судалгаа хөгжил, инновацийн тогтолцоог бэхжүүлж, ОУ-д өрдөлсөх чадвартай, мэдээлэл харилцаа холбооны дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоно. Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аж.

Уг бодлогыг хэрэгжүүлснээр мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээнд 2016-2020 онуудад нийт өрхийн 55 хувь нь өргөн зурвасын интернетэд холбогдож, нийт хүн амын 70 хувь нь интернет ашиглаж, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг худалдан авах чадвар 40 хувиар өссөн байна гэж тооцжээ.

Харин 2020-2025 онд Монгол улсын иргэн бүр интернет ашигладаг болсон байх аж. Ингэснээр иргэдийн уг үйлчилгээг худалдан авах чадвар 96 хувиар өсөх юм. Тус салбарт энэ мэт олон өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийснээр Монгол улсын мэдээлэл, харилцааны салбар олон улсын туслалцаа, дэмжлэгийг авах эрх зүйн үндэслэл бий болно гэж тооцсон байна.