Төрийн аудитын байгууллагыг  босоо бүтэцтэй болгоно
2016.05.31

Төрийн аудитын байгууллагыг босоо бүтэцтэй болгоно

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 Өргөн барьсан огноо: 2013.06.27

Хуулийн төслийг санаачилсан болон өргөн барьсан УИХ-ын гишүүд: УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүн

Төрийн аудитын байгууллагын санхүүгийн хараат бус байдлыг бүрэн ханган,  аудитын үйл ажиллагааны төсвийг боловсруулах, УИХ-ын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх, улс орны өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан зарчмын асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх зорилгоор Төрийн аудитын тухай хуульд 2013 онд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан байна.

Уг хуулийн төсөл нь нийт зургаан зүйлээс бүрдэх аж. Хууль батлагдсанаар аудитын байгууллагыг босоо бүтэцтэй болгож, мэргэшсэн хүчирхэг институтийг төлөвшүүлэхээр заажээ.

Тухайлбал, төрийн аудитын байгууллагын тогтолцоог төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэхээр, төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар байхаар заасан байна.

Аудитын байгууллагын үйл ажиллагаа сайжрахгүй бол тэрхүү төсвийн зарцуулалт, үйл явцад хяналт тавьж чадахгүй. Тиймээс Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аудиторууд зөвхөн төсөв мөнгөнд хяналт тавих биш УИХ-аас баталсан хууль тогтоол байнгын хороо, бусад УИХ-ын бүтцийн байгууллагын шийдвэрийн ажилд хяналт тавьдаг болох юм. Мөн хуульд тогтолцооны шинэчлэл хийснээр орон нутгийн аудитын бүсчилсэн болон аудитын төрлөөр мэргэшсэн, төрөлжсөн байгууллагыг бие дааж байгуулах, тухайн сэдэв, асуудлаар хүчирхэг аудитын баг бүрдүүлж ажиллах боломж бүрдэж байгаа аж. Хуульд нэмэлтээр УИХ-тай харилцах механизмыг боловсронгуй болгох талаар олон заалтыг тусгаж өгчээ.

Түүнчлэн орон нутгийн аудиторууд нэг дор удаан ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий болдог сул талтай байдаг. 

Төрийн аудитын байгууллага босоо бүтэцтэй болсноор ерөнхий аудитор хийх ажлын чиглэл авч, ажлаа төв байгууллагад тайлагнадаг болох юм байна. Улмаар УИХ-аас Ерөнхий аудиторыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг бүтэцтэй болох аж.

Түүнчлэн орон нутгийн аудиторууд нэг дор удаан ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий болдог сул талтай байдаг. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд аудиторын байгууллагад төв байгууллагаас тодорхой хугацаатай сэлгэн ажиллуулах нөхцөл бүрдэнэ.