2016.05.31

Сонгогчид саналаа өгч, зөв шударга хүнийг улстөрд гаргах хэрэгтэй

“Сонгуулийн кампанит ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн үү” гэдэг сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сонгуулийн кампанит ажил хэвийн үргэлжилж байна уу?

СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай “Сонгуулийн хугацаа ойртлоо.  Бие даан нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн хуулийг маш сайн уншиж судалж, хуулийн дагуу ажиллах хэрэгтэй.

Сонгуулийн тухай хуулиар сонгогчид  хариуцлагатай байх ёстой гэж заасан. Хууль бус үйл ажиллагаа хийж байгаа эсэхийг нь хянах бололцоог хуулиар бүрдүүлсэн. Сонгогчид одоогийн улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн гаргаж буй үйлдлээс болоод улс төрд  сонирхолгүй, саналаа өгөхөөс татгалзаж байна. Гэхдээ сонгогчид саналаа өгч, зөв шударга хүнийг улстөрд гаргах хэрэгтэй.