Гантөмөр.Л 2016.05.31 | Телевиз: МОНГОЛ TV

127 цэцэрлэг ашиглалтанд оржээ

2016-2017 оны хичээлийн жилд гурван ээлжээр ямар ч сургууль хичээллэхгүй, хоёр ээлжээр хичээллэх аж.

“79 сургууль, 39 дотуур байр, 30 гаруй спорт заал барьж ашиглалтанд орууллаа. Мөн 100 гаруй барилгын ажил явагдаж байна” гэж БСШУ-ын сайд Л.Гантөмөр хэллээ.

Мөн өнгөрсөн хугацаанд цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс 127 цэцэрлэг ашиглалтанд орсон байна.