Даваадорж.Г 2016.05.31 | Сайт: Vip76.mn

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-аас доошгүй хувь нь эмэгтэй байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-аас доошгүй хувь нь эмэгтэй  байна.

Бүх сонгуулийн хуулийг нэгтгэсэн Сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн боловсруулсан төслийн саналуудыг нэгтгэн Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмж тусган баталсан. Үүнд:

1. Ерөнхийлөгчийн, Орон нутгийн, УИХ-ын сонгуулийн хуулиудыг хүчингүйд тооцсон.

2. Сонгуулийн нэгдсэн хуультай болов. Ерөнхий ангиар бүх шатны сонгуульд хамаатай нийтлэг, тусгай ангиар Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хэм хэмжээг зохицуулна.

3. УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган 6 дугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр явуулна. 

4. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр явуулна.

5. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 байсныг 18 хоног болгон багасгасан.

6. Саналын хуудсыг санал тоолох машинаар тоолсны дараа техникийн тооллогыг 24 цагийн дотор хийнэ. Ингэхдээ хэсгийн хорооны 50 хүртэлх хувийг санамсаргүй байдлаар сонгож хийнэ.

7. ИТХ-ын нэр дэвшигчийн насны хязгаар 25 болж нэмэгдэв.

8. Төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний төрийн орон нутгийн өмчит компанийн удирдлагууд УИХ-ын сонгуульд оролцох бол зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Харин орон нутгийн сонгуульд оролцох бол 4 дүгээр сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана.

9. Улс төрийн нам урт хугацаанд сонгуулийн санхүүжилтаа босгох боломжтой болсон.

10. Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно.

11. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-аас доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна.

12. Сонгуулийн сурталчилгааг санал авахаас 24 цагийн өмнө зогсооно. Харин энэ хугацаанд зурагт хуудас, самбар, намын далбаа ашиглан сурталчилгаа хийх эрх нээлттэй.

13. Иргэний цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хурууны хээгээр саналаа өгөх боломжтой.