Баттулга.Д 2016.06.02 | Сайт: News.mn

Нийслэлийн хэмжээнд 3100 гаруй эх “Алдарт эх” одон хүртлээ

Нийслэлийн хэмжээнд 3100 гаруй эх “Алдарт эх” одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх"  нэг, хоёрдугаар одонгоор шагнах тухай зарлиг гаргажээ.

 Ерөнхийлөгчийн зарлигын дагуу өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон хүртсэн  29 эхэд одонг нь гардуулан өглөө.  Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 3100 гаруй эх “Алдарт эх” одонгоор энгэрээ мялааж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.