Хүүхдийн эсрэг шийтгэлийг хуулиараа хориглосон Азийн анхны орон болсон
2016.06.02

Хүүхдийн эсрэг шийтгэлийг хуулиараа хориглосон Азийн анхны орон болсон

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, бодлого шийдвэрийн талаар ярилцлаа.

-Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 64 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Ер нь өнгөрсөн хугацаанд салбар яамны зүгээс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Энэ асуултаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг танай сониноор дамжуулан хүргэе. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд тохиодог хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс ч гэсэн энэ уламжлалыг дагаад 64 жил болжээ. Бидний хувьд энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэд хэдэн амжилттай угтаж байна. Хүүхэд, гэр бүлийн салбарт гарсан дэвшилттэй ажлууд, хууль эрх зүйн орчныг шинэчилсэн зэргийг эвд хамааруулж болох байх.

Энэ оны хоёрдугаар сарын 5-нд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэн баталж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог баталгаажуулсан байгаа. Энэ мэтчилэн сайхан мэдээтэйгээр хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүвдэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг зөв монгол хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай.

Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдуйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал. Төр, засгийн зүгээс ч хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цощоор нь авч үзсэн. Бвд хүүхдийн өмнө учирч буй аливаа эрсдлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах төвшинд тэдний оролцоог хангах зорилгоор “Бид оролцьё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг Монголын Хүүхдийн ордонд хоёр удаа амжилттай зохион байгуулж, “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, шинээр батлагдсан хуулиудад тусгаж чадсан.

-Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд ихэнхдээ зөрчигддөг гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Хүүхдэд чиглэгдсэн дзэрх хуулиуд батлагдан, хэрэгжиж эхэлснээр ямар дэвшилт гарна гэж таны хувьд харж байна вэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталснаар Монгол Улс хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг бүх орчинд хуулиараа хориглосон дэлхийн 49 дэх, Ази тивийн гурав дахь, зүүн болон зүүн өмнөд Азийн анхны орон болсон гэдгийг энд онцлох хэрэгтэй болов уу. Эдгээр хуулиудыг боловсруулахдаа Монголчуудын уламжлалыг харгалзан “Гэр бүл төвтэй” хандлагыг баримталж хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлсон. Мөн уг хуулиуд нь хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж өгснөөрөө онцлогтой. Хууль батлагдсанаар олон асуудал шийдлээ олж чадсан.

Тухайлбал, хуулиар тухайн орон нутгийн Засаг дарга нар төрийг төлөөлж хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хяналт тавих үүргийг өөрийн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийн хэмжээнд хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагаанд шаардагдах төсвийг баталж байхаар зохицуулагдсан. Үүнээс гадна хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага ч сайжирлаа. Хүүхдийн эсрэг хүчирхийлал үйлдсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцуулах зарчим үйлчилнэ. Мөн хууль зөрчсөн болон гэмт хэргийн гэрч, хохирогч хүүвдэд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо туслахаар болсон байгаа. Ер нь хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно.

-Өмнө гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийлэлд хорооны ажилчид нөхцөл байдлын үнэлгээ хийх ёстой байсан. Энэ асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулж өгсөн бэ?

-Сум, хорооны төвшинд эрх нь зөрчигдсөн үүүхдийн талаар нөхцөл байддын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргах, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий хамтарсан баг ажиллана. Хамтарсан багийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн ажилтан, өрхийн эмч, цагдааги ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хорооны Засаг даргын захирамжг байгуулан ажиллах ёстой байгаа.

-Хэвлэл мэдээлэл, цахим орчи хүүхдийн эрх их зөрчигдөж б асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байгаа. Энэ тухайд?

-Хүүхэд хамгааллын тухай хуул боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн цахим орчинд, худалдаа үйлчилгээ, олон нийтийн газар дахь хүүхэд хамгаалал асуудлыг тусгаж, эрх зүйн зохицуулалт хийгдсэн. Жишээлбэл, хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар тогтмол зохион байгуулах, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд цахим орчин сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах зөв мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх асуудлыг оруулж өгсөн байгаа.

-Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болсон гэлээ. Хэдэн байцаагч ямар зарчмаар ажиллах юм бэ?

-Эхний удаа аймаг, дүүрэг бүрт нэг улсын байцаагч ажиллана. Цаашид, хэрэгцээ шаардлага гарвал тоог нь нэмэгдүүлнэ. Байцаагч нар хүүхдийн эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, тодорхой туршлага хуримтлуулж мэргэшсэн хүмүүсээ сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээ дахин сургалтад суулгаад улсын байцаагчийн эрх  олгох юм.

-Шүүхэд гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг мэргэшсэн шүүгч шүүнэ гэсэн эрх зүйн зохицуулалт орсон байсан. Үүнийг хэрхэн зохицуулахаар бодсон бэ. Сая шүүх байгуулах тухай хууль батлагдсан шүү дээ?

-Хүүхдийн эрхийн гол хуулиуд есдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлнэ. Мөн хүн амын бүлгүүдийн эрхийн тухай асуудал туйлын чухал байгаа. Тухайлбал, хүний эрхийн тухай асуудлыг ярихдаа залуу хүний эрх гэдэг зүйлийг огт ярьдаггүй. Ямар нэг ажилд орох гэхээр өндөр, нам, тарган, туранхай, царай муутай гээд ялгаварладаг байх жишээтэй. Хуульд заасны дагуу ямар үндэслэлээр тухайн иргэнийг ажилд аваагүй вэ гэдгээ тайлбарласан тайланг тухайн байгууллага өгөх ёстой. Харин тайлангаа өгөөгүй тохиолдолд тэр залуу гомдол гаргах эрхтэй. Энэ мэтчилэн эрхийн тухай хуулиуд их чухал байна. Мөн хүүхдийн эрхийн асуудлууд ч байна. Хүүхдийн хүчирхийлэл явагдаж байна гэдгийг мэддэг хэрнээ ороод таслан зогсоож чаддаггүй. Хүмүүс харсан хэрнээ хараагүй юм шиг л өнгөрдөг. Ер нь хүүхдээ хүчирхийлсэн эцэг эхийн эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Монгол Улсын хүн амын 37.2 хувийг 0-18 насныхан эзэлдэг.

Энэ насны хүүхэд, залуу үеийнхний аж байдал, тэдний хөгжих, хамгаалуулах эрхийг хангахад чиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал нийт хүн амын хөгжлийн талаарх бодлогын төвд байх ёстой хамгийн чухал асуудлыг нэг юм. Тиймдээ ч, бид өнгөрсөн дөрвөн жилд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох зорилгоор 20 гаруй судалгаа, хэд хэдэн удаагийн чуулган хэлэлцүүлгийгхийж, тэдгээрээс гарсан санал, зөвлөмж шийдвэрүүдийг төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулахад тусгаж ирлээ.

-Олон нийтийн дунд удаан хугацаанд. хүлээлт үүсгэсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Үр дүн нь хэр байна?

-Хүүхэд харах үйлчилгээнд энэ онд нийт 10300 орчим хүүхэд хамрагдана. СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа 2-6 насны хүүхэд эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд өсч торних, хөгжих, хүмүүжих боломж бүрддээ шүү дээ. Үүнээс гадна 11000-12000 иргэн байнгын шинэ ажлын байртай болох боломжтой боллоо. Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагч ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хуулийг дагаж гарах үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, стандартуудыг боловсруулж байна.