Гантөмөр.Л 2016.06.02 | Телевиз: МН25-р суваг

Авъяас хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

2012 оноос “Авъяас” цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхэд бүр авъяас чадвараа нээх боломжтой болжээ.

Сурагчдын сурах орчинд ч авъяасыг нь дэмжиж байгаатай адил анхаарсан гэдгээ БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэллээ. Тэрээр “Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 127 цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан. 90 гаруй цэцэрлэг баригдаж байна” гэсэн юм.

Нээлттэй авъяастай зөв Монгол хүүхэд төлөвшүүлэх нь боловсролын шат, шатны байгууллагын зорилт аж.