Ж.Батсуурь: Хааж боож биш,хариуцлагатай байж байгалиа хамгаална
2011.02.01

Ж.Батсуурь: Хааж боож биш,хариуцлагатай байж байгалиа хамгаална

Мөрдөгдөж эхлээд жил гаруй болж байгаа ч хэрэгжиж чадахгүй байгаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны caнбүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүн УИХ-д өнгөрсөн баасан гарагт өргөн бариад байна. Энэ талаар хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

 

-Гол, мөрний урсац бүрэлдэхэх, усны сан бүхий газрынхамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалхайх, ашиглахыг хориглохтухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлдөөтусгав?

-Энэ хууль 2009 оны 7 дугаар сард батлагдсан. Хэрэгжилгүй жил гаруй болж байна. Тиймээс энэ хууль батлагдсан өдрөөс хойш тусгай зөвшөөрөл авсан компаниудыг зогсооё. Харин хууль гарахаас өмнө тусгай зөвшөөрлөө авсан, нөхөн сэргээлтээ зөв хийгээд хууль зөрчөөгүй явж байгаа бол үргэлжлүүлээд явуулъя гэдэг өөрчлөлт оруулах юм. Өчүүхэн төдий хууль зөрчвөл нөхөн олговор ч олгохгүйгээр шууд цуцлахаар хуулийн төсөлд тусгаад байна.

-Хууль батлагдсанаас хойш олонтусгай зөвшөөрөл олгогдсон бол уу?

-Хилийн зааг тогтоогдоогүй байхад ганц нэг лиценз олдсон байхыг үгүйсгэх арга байхгүй. Тэд цуцлагдана.

-Хариуцлагын талаар хуульднэмэлт өөрчлөлтөд хэр тусгасанбэ?

-Сав газарт л ашиглалт хайгуул явуулах тухай асуудал болохоор энэ дээр хариуцлагын тухай нарийн заалт ороогүй. Энэ асуудал Ашигт малтмалын тухай ерөнхий хуулиар явна. Харин Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа. Энэ хуулиар хариуцлага, нөхөн сэргээлтийн талаарх заалтуудыг нэлээн чангатгаж өгнө.

-Энэ хуулийг хэрэгжүүлэхүнэхээр боломжгүй байгааюу?. Зарим гишүүн хуулийгхэрэгжүүлэх сонирхолгүй хүмүүсбайна гэж байсан.

-Хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэл гарч, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гаж эдийн засагч хүний хувьд харж байна. Нөхөн олговорт гэхэд 4.7 их наяд төгрөг олгох болно. Энэ их зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлөх үү? Үүнийг яагаад ч ойрын 10 жилд өгч чадахгүй. Бас үүнийг далимдуулаад уул уурхайгаа эхэлж чадаагүй, хайгуулаа хийж чадаагүй мөртөө худлаа баримт бүрдүүлээд нөхөн олговор авах гээд хууль хэрэгжээсэй гээд сууж байгаа хүн ч байна. Тэгэхээр ард түмний татварын мөнгийг хэдэн хариуцлагагүй нөхдөд тавиад туучмааргүй байна.

-Хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй хүмүүсийн тоонд та орж байна даа?

-Ер нь аливаа юм хариуцлагатай байж үр дүнгээ өгнө. Тэрнээс биш шууд хааж боож, хориглохоор ойн сав, усны эх газар хамгаалагдана гэж байхгүй. Албан ёсоор тусгай зөвшөөрлөө аваад, татвараа төлөөд, ажлын байр гаргаад, нөхөн сэргээлтээ хийгээд явж байгааг нь хориглох хэрэггүй. Тэртэй тэргүй хориглолоо гэхэд араар нь нинжа нар "амьдрал ядуу байна" гээд л дайрна. Тэд татвар төлөхгүй, нөхөн сэргээлт хийхгүй, гадагш нь хямд өртгөөр хулгайгаар гаргана. Тэгээд дараа нь хариуцлага хүлээх хүнгүй болно. Хариуцлагатай уул уурхайг л хөгжүүлэх хэрэгтэй.

-Байгаль хамгаалах талаасаа зарим талаар хааж боох нь зөв биш үү?

Аливаа хууль монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө байх ёстой. Энэ хууль мэдээж язгуур эрх ашгийн төлөө байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх явцад зарим зүйл дээр засвар өөрчлөлт хийх шаардлага байна гэж үзсэн. Энэ олон хөдөлгөөнүүдийн дуу хоолойг буруу гэж үзэхгүй байна. Гэхдээ туйлширч болохгүй.Монголын давуу тал байгалийн баялаг. Үүнийгээ яаж зөв ашиглаж амьдралаа сайжруулах вэ? улсаа яаж хөгжүүлэх вэ? гэдэг асуудал тулгарч байна. 1990-ээд оны эхээр картын бараанд орчихсон байсан үе бий. Зах зээлийн нийгэм рүү шилжих энэ үед төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал тулгарсан. Энэ цагаас төр засаг "Алт" хөтөлбөр гаргаж, байгалийн баялгаа ашиглаж эргэлтэд оруулъя, бид дэмжье гэж гэж олон монголчуудыг уруу татсан. Уул уурхай бол онцлог. Эхлээд хөрөнгө оруулалтын 80-90 хувь нь хэрэг болдог, дараа нь урт удаан хугацаанд ашгаа өгдөг. Гэтэл төр өөрөө уруу татчихаад баахан хөрөнгө зарж, зээл авч, тэрэг техник оруулж ирээд олон ажилчдыг мэргэжилтэй болгоод дөнгөж хөл дээрээ зогсох гэж байтал толгойг нь тас цохичхож болохгүй.

-Та түрүүн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэлээ. Ингэж ярьсаар л байгаад байгалиа сүйтгээд байгаа шүү дээ.

-Орон нутгийн иргэд тахилгатай шүтээнтэй уул хайрханаа ухлаа, төнхлөө гэдэг. Тэгвэл үүнийг хамгаалах хууль өмнө нь байсаар Ирсэн. Аймаг, сумын ИТХ тухайн газар нутгийг тусгай хэрэгцээнд авах эрх нээлттэй байгаа.Үнэхээр шаардлагатай ойн сав, усны эх газраа тусгай хэрэгцээнд авчихсан байгаа.Эх нутгаа газар шороогоо гэсэн хүмүүсийг ойлгож дэмжиж байна. Гэхдээ бас нэг юмыг хэлмээр байна. Хариуцлагатай байгаач ээ. Уул уурхайг зөв зохистой ашигладаг, хариуцлагатай нөхөн сэргээдэг болж байж байгаль хамгаалагдана. Хайгуул,олборлолт хийлээ гээд тэр болгон сүйдээд байдаг юм биш. Дэлхий нийтээрээ ч харж байна. Орчин үеийн технологи ч бий болсон. Ганцхан хариуцлагатай байх ёстой.

-Энэ хуулийн төслийг өргөн барих талаар сонсоод тань руу хүмүүс ярьж байна уу?

-Намайг урвагч энэ тэр гэж л байна. Харин ч би тэдэнтэй адил эх орныхоо төлөө байгаа учраас үүнийг хийж байгаа юм. Ард түмнийхээ амьдралыг дэлхийн жишигт хүргэе, ахмадууддаа тэтгэвэр хангалттай өгье, хөдөлмөр хийж байгаа хүмүүсийнхээ цалинг нь нэмэгдүүлье. Энэ мөнгийг хаанаас олох вэ?. Гадаадаас гуйх уу?. Бид гуйлгаар амьдраад байж болохгүй. Байгаа боломжоороо зөв ашиглаж амьдарна. Цөөн хүн, амтай газар нутаг томтой учир дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй байна. Үүнийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Хаанаас олох вэ?. Байгалийн баялгаа түшиглэж, зөв  эргэлтэд оруулж,байгалиа ч хамгаалж, ашигт малтмалаа ч ашиглаж байж хөгжинө гэж ойлгож байгаа.Хайгуул олборлолт явуулснаар байгаль сүйдээд байдаг юм бас биш шүү дээ. Тэрийг нөхөн сэргээж болдог. Гишгэх газаргүй болоод байгаа гээд байна. Бас энэ бодит амьдралд нийцэхгүй байна. Зарим тоо баримт хэлэхэд газар нутгийн 58 хувийг тусгай хэрэгцээний газарт авсан. Тэнд хэн ч хайгуул олборлолт хийхгүй. Тэрнээс гадна хайгуул хийнэ гэхээр л ганцхан ухаад байдаг юм биш. Сансрын хайгуул, маш бага хэмжээний өрөмдлөг гэх мэтээр эхэлнэ. Эрдэнэт гэхэд хааш хаашаа 1-2 хон км газар л ангал үүссэн байгаа ш дээ. Одоогоор хангуул олборлолтын лиценз нийт газар нутгийн 17 орчим хувь байдаг.

-Газар шороо байгалиахамгаалж тэмцэж байгаахөдөлгөөнүүд харин нөхөнсэргээлтэд хяналт тавих эрхийгнь өгөөд явбал зүгээр юм бишүү?

-Угаасаа эрх нь байгаа шүү дээ. Ард түмэнд ч, аймаг, сумын ИТХ-д ийм эрх байгаа. Тэд энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Ийм ийм хууль зөрчлөө гэх юм бол шууд л цуцална шүү дээ.

-Та өөрөө уул уурхайн компанитай юу?

-Би 11 хүүхэдтэй айлын хүүхэд.Миний ах дүү нар дотор уул уурхайн компанитай нэг ч хүн байхгүй. Надад ганц ч лиценз байхгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг юм бол байхгүй ээ. Харин дахин хэлэхэд энэ уул уурхайн компаниудад түлш шатахуун нийлүүлэхээс эхлээд тэрэг техник, машин механизмын засвар үйлчилгээ хийдэг, жолооч гээд маш олон хүн амьдралаа залгуулж байна. Нэг хүнд тэнд байлаа гэхэд ард нь 2-3 хүний амьдрал бий. Энэ хүмүүс бүгдээрээ өөр зүйл хийж чадахгүй.Ганц Таван толгой, Оюутолгой бүгдийг ажлаар хангаж чадахгүй.Хүн бүхэн Өмнөговьд очоод сууж чадахгүй. Дэд бүтэц нь алга, нийгмийн төрийн үйлчилгээ нь алга .Тиймээс аймаг бүрт байгаа уурхайнуудыг дэмжих хэрэгтэй. Манай улс техник технологи хөгжсөн үйлдвэрлэлийн орон биш учир мал аж ахуй дээр энэ уул уурхай л жаахан дэмжлэг түшиг болж байна. Ний нуугүй хэлэхэд бүгд л уул уурхайн компаниудаас ил далд хэлбэрээр гуйдаг. Манай сургууль ойгоо тэмдэглэх гэж байна, дэмжээч гээд л.          

-Лобби орсон юм биш биз?

-Лобби ороогүй.Намайг гадаадынханд урвачхаж байна, лобби орсон, хээл хахууль авсан гэж л байна билээ. Уул уурхай эрхэлдэг нэг ч гадаадын хүн танихгүй. Роберт Фрийдлантай хурлын үеэр л уулзаж байсан. Өөр уул уурхайтай хүнийг танихгүй гэдгээ хариуцлагатай хэлчихье. Хардах эрх нь тэдэнд байгаа. Гэхдээ уучлаарай хардах хэрэггүй.Надад тийм 20-30 өрөөтэй байр хаус хэрэггүй, онгоц хэрэггүй. Тийм шаардлага ч байхгүй.

-Хуулийн төслийг шүүмжилж байгаа гишүүд байсан. Тэд анхэнэ хуулийг хэлэлцэж байх үед саналаа хэлж ярьж байгаагүй юм уу?

-Маш олон хүн хэлж байсан. Тэр битгий хэл Дэмбэрэл дарга хүртэл,наадахаа сайн хараач ээ. Гэнэт ингэж хорьж болохгүй. Ядаж тодорхой цаг хугацаа өгөөч ээ гэж байсан. Энд хугацаа егөх хэрэгтэй байсан. "Би 3 жилийн дараа зогсох ёстой.Энэ хугацаанд банкны өрөө үе шаттай төлнө, нэмж техник худалдаж авахгүй, ажлаа ингэж зохицуулж,өөрчилнө " гэсэн тооцоотой болох байсан. Хуулийг нэг талаас нь хараад нөгөө талыг нь олж хараагүй байхгүй юу.Тийм болохоор өнөөдөр ч хэрэгжүүлж чадаагүй байна шүү дээ. Үүнд Засгийн газар, мэргэжлийн салбарыг буруутгах арга байхгүй.Монголын хэдэн жилийн төсвийг нийлүүлээд тэр нөхөн олговрыг өгч чадахгүй.

-Хуулийн төслийг намрын чуулганаар баталж амжих уу?

-Цаг хугацаа гэдэг хамгийн үнэт зүйл. Эдийн засгийн гол чиглэл.Тиймээс цаг хугацаа алдаж энэ олон компани, хүмүүсийг эргэлзээнд оруулж, замбараагүй байдал үүсгэмээргүй байна. Бух юм тодорхой байх ёстой. Яагаад гэвэл энэ хүмүүс 2-3 жилийн дараа цуцлагдана гэж хамаг хөрөнгөө тавьж туугаагүй, зээл аваагүй, гадаадаас тэр өндөр үнэтэй тоног төхөөрөмж аваагүй шүү дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.