Баянсэлэнгэ.З Эрдэнэчимэг.Л 2016.06.02 | Телевиз: TV5

Хүүхдийн эрхийг хамгаалах нь улс орны ирээдүйг гэрэлтэй болгох эхний алхам

Монголын парламентийн түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсоны үр дүнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан олон хууль тогтоомжийг УИХ-аар баталсан.

Эх орны ирээдүй болсон бяцхан үрсдээ УИХ-ын эмэгтэй гишүүд эрхийг нь хамгаалсан, сурч боловсрох, аюулгүй амьдрах эрхийг нь хангасан олон хуулиар бэлэг барьжээ.

Ганцхан 6 сарын нэгэнд биш өдөр бүр хүүхдүүд аз жаргалтай байж, үүнд төрийн бодлого чиглэгдэх ёстой гэж УИХ-ын эмэгтэй гишүүд үзэж байна.