2016.06.03

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй

Манай улсын соёлын салбар төрөөс шууд хамааралтай, төсвөөс санхүүждэг салбар байлаа.

Харин 1990 оноос хойш зарим чиглэлүүд нь хувийн продакшны зарчмаар хөгжиж байна. Манай улс юуг экспорлож, юуг  төрийн бодлогоор хамгаалах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хэвлэл мэдээлэл, дэлгэцийн урлаг, мэдээллийн технологид тулгуурласан бүтээл, интерьер хувцас загвар гэсэн үндсэн чиглэлүүд багтдаг. Тэдгээрийг хөгжүүлэхэд соёлын бодлогоос гадна аж үйлдвэрийн бодлогууд хэрэгтэй аж.

АҮЯ-ны Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Олон улсын туршлагаас харахад хүний нөөцийг хөгжүүлэх, хүмүүсийг илүү бүтээлч сэтгэхүйтэй болгох, хууль эрх зүйн дэмжлэгүүд хэрэгтэй” гэлээ.