Бурмаа.Р 2016.06.03 | ХМА: Яам

Мал нядалгааны ХАЛАЛ стандартыг нэвтрүүллээ

Мал нядалгааны ХАЛАЛ стандартыг нэвтрүүллээ

ХХАА-н сайд Р.Бурмаа, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр болон албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар Халал аргаар мал төхөөрөх арга технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм. 

Мөн энэ үеэр Турк Стандартын институтын зүгээс олгосон “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Талуудын хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцсоны дагуу “Мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх” сэдэвт сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-15 хооронд зохион байгуулж, мах махан бүтээгдэхүүний салбарт ажилладаг 30 мэргэжилтэнг хамруулсан юм. Сургалтад хамрагдсан дээрх хүмүүст өнөөдөр албан ёсны сертификатыг олголоо. 

Энэхүү сургалт нь Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой сургалт болсон юм. Турк Стандартын институтын зүгээс олгож буй албан ёсны сертификат нь дэлхийн 39 оронд хүчин төгөлдөр бөгөөд Саудын Араб болон Ойрх Дорнодын орнууд руу мах экспортлох боломжийг нээж өгөх юм.