Хар төмөрлөгийн салбарынхан санал солилцов
2016.06.06

Хар төмөрлөгийн салбарынхан санал солилцов

Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн Баасан гаригт /2016.06.03/ боллоо.

Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн байдлын тухай хууль, Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн нийгэм, эдийн засаг, хуулийн үндэслэлийг боловсруулах, Монгол Улсад сайн чанарын ган үйлдвэрлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болсон юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд техник технологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг 10 гаруй их дээд сургууль болон Дархан, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн төлөөлөл оролцлоо.

Хурлаар Монголын хар төмөрлөгийн металл үйлдвэрлэгчдийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэлүүд тавигдаж санал солилцсон юм.