ОБЕГ 2016.06.07 | ХМА: ОБЕГ

26 албан хаагчид дэслэгч цол олголоо

26 албан хаагчид дэслэгч цол олголоо

ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдлын ажил-эрхзүйн мэргэжлээр төгссөн 26 сонсогчийг Онцгой байдлын албаны офицерын бүрэлдэхүүнд орууллаа.

Дээрх албан хаагчдыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагад салаан захирагч, бүлгийн даргаар томилсон ОБЕГ-ын даргын тушаалыг өнөөдөр танилцууллаа.

Шинээр томилогдсон албан хаагчдад онцгой байдлын дэслэгч цол олгосныг дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян гардуулав.