Ган-эрдэнэ.Б 2016.06.07 | Телевиз: МҮОНТВ

Сүхбаатар дүүргээр өдөрт 700 мянга гаруй иргэн зорчдог

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

Танай дүүргийн хувьд бүтээн байгуулалтын ямар чиглэлийн ажлууд голдуу хийгдэж байна вэ?

Сүүлийн жилүүдэд их олон хэлбэр, төрлийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Шаргаморьтоос Санзай хүртэлх 16.3 км замын нээлт хийсэн. Боловсролыг дэмжих чиглэлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 16 сургууль, цэцэрлэгийг шинээр барьсан.  Аюулгүй байдлыг хангах, бүтээн байгуулалтыг найдвартай байлгах үүднээс 293 цэгийг камержуулсан.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ?

Цэцэрлэгийн насны 11 мянган хүүхэд  бий. Үүнээс 82 хувийг нь цэцэрлэгт бүрэн хангуулж чадаж байна. Өдөрт манай дүүргээр 700 мянга гаруй иргэн зорчдог гэсэн судалгаа бий. Тиймээс цаашид хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байна.

      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү