Батцэрэг.Н 2016.06.08 | Сонин: Үндэсний Шуудан

Олон улсын хурал өөрөө бие даасан аялал жуулчлал

Олон улсын хурал өөрөө бие даасан аялал жуулчлал

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Аялал жуулчлал бол хамгийн олон оролцогчтой бизнес

-Танай яам бол байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал гэсэн гурван том салбарыг бодлогын төвшинд хариуцдаг. Тиймээс асуултаа энэ гурван чиглэлд бэлтгэлээ. Юун түрүүнд аялал жуулчлалын олон улсын дээд хэмжээний хурлыг манайд анх удаагаа зохион байгуулах гэж байгаагаас яриагаа эхэлье. Үүнийг хийснээр манайд үддэх гол үр дүн нь юу байх вэ?

-Монголын аялал жуулч- лалыг олон упсын тавцанд гаргаж байгаа юм. Урьд өмнө Монголын аялал жуулчлалын сэдвээр манайхан өөрсдөө эзэн зохион байгуупагчийн хувиар оролцсон тийм хурал болж байгаагүй. Хоёрдугаарт, дэлхийн аялал жуупчлалын зах зээл дээр ‘Торгоны зам” гэсэн брэндийг одоо дөнгөж гаргаж ирж байгаа юм. Дэлхийн аялап жуупчлалын байгууллага өөрөө үүнийг санаачлан хийж байгаа.

Тэгэхээр үүнийг хийхдээ хаанаас энэ мессежийг дэлхийн зах зээл рүү шидэх юм бэ гэж байгаад Улаанбаатарыг индрээр нь сонголоо. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2016 оныхоо рафикт аравдугаар сард болох энэ том хурлыг оруулсан учраас өнгөрсөн оны сүүл, эю оны эхнээс аваад та бүхэн анзаарсан бол CNN зэрэг дэлхийн том хэвлэл мэдээплийн хэрэгслүүдээр заавал аялах ёстой арван орны нэг, аялал жуулчлапын шинэ тутамд сонирхол татаж байгаа найман орны югд Монголыг оруулсан байх жишээтэй. Ингэж янз бүрийн хэлбэрээр Монголыг сургалчиллаа. “Нью- Йорк таймс” сэтгүүл дээр хагас нүүр ярилцпага өгөхөд ойрсшцоогоор 50 мянган доллар байдаг. Тэгэхэд дэлхийн нийтийн том сүлжээ болох CNN-ээр ингэж цацна гэдэг бол мөнгөн дүнгээр халбэд хэдэн сая долларын ажил байгаа юм. Бас нэг том ач холбогдол нь дэлхийн 33 орны сайд нар ирнэ.

Бусад бүх улс орон оролцоход юэлтгэй байгаа. Манай хөрш орнуудын хувьд томоохон бүрэлдэхүүн ирүүлэхээр ярьж байна. Хятад Улстай ч, ОХУ-тай ч эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлье. Үүний дотор бүс нутгийн аялал жуулчлалыг хамгран хөгжүүлье гэж байгаа. Эю зун долоодугаар сарын 22-23-нд Хөх хотод гурван улсын аялал жуулчлалын сайд нар уулзах гэж байна. Хоёр үндсэн санаа ярих гэж байгаа. Нэгдүгээрт гурван улсын хоорондох эюхүү эдийн засгийн хамтын ажиллагаан дотор аялал жуулчлалын хамтын ажиллагааг цаашид яаж хамтран хөгжүүлэх вэ. Хоёрдугаарт Монголд болох гэж байгаа эю том хурал дээр хөрш орнууд бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэдэг югдсэн концефцитэй байя гэж байгаа юм. Ийм чухал зүйлс яригдаж байгаа. Гол зүйл бол аялал жуулчлал идэвхижинэ гэж хэлмээр байгаа юм. Тэр урсгалыг харин бид тосч авах чадавхитай болох ёстой.

Манай зочид буудлын болон хөдөөгийн амралтын газруудын үйлчилгээ, соёлын байгуулпагууд, музейнүүд, хөтөч нар, болон төрийн бус байгууллагууц бүгцээ сайжруулж, чадавхиа дээшлүүлэх ёстой. Мөн аялал жуулчлалын салбар дахь статистикийг их сайжруулмаар байгаа юм. Зөвхөн тэр орноос тэдэн жуулчин ирлээ гэдэг тоо бол чамлалтай. Ямар хэмжээний төлбөрийн чадвартай жуулчид ирж байна ю, яг юу үзэж сонирхох хүсэлтэй байна вэ, сэтгэгдэл нь ямар байна вэ, хэд хоног байв. Долоо хоног жуупчлаад буцлаа гэхэд хэдий хэмжээний орлого Монголд үлдээж байна ю гэх мэт нарийвчилсан статистик руугаа орох цаг бопсон.

Дээр нь жуулчид хөдөө ирэхэд нь байгалийн сайхан үзүүлэхээр хязгаарлахгүй, морин хуур тоглож, сургадаг, морь унаж сурсан бол батламж олгодог, монгол хоол хийж сургах, хөдөөгийн янз бүрийн зан үйлийг сурталчлах хэрэггэй. Өөрөөр хэлбэл эю хурлыг угтсан болоод хурлын дараа хийх ажил гэсэн том төлөвлөгөө гарч байгаа. Ингээд Монгол руу ирэх аялал жуулчлалын урсгалыг чулуу болгоно гэдэг шиг ажлын байр бий болгох хэрэгтэй. Орлого бий болгох хэрэгтэй. Аялал жуулчлалын бизнес бол их олон оролцогчтой бизнес. Бүгд хамтарч байж бизнес амжилтгай болдог. Ганцхан жишээ дурдахад олон улсын болон орон нутгийн нислэтүүд байна. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа. Засгийн газар хэд хэдэн сайн шийдвэр гаргаж өгсөн.

-Хүссэний зоргоор олон улсын хэмжээний ийм хурлыг зохион байгуулчихгүй байх. Дэлхийн аялал жуулчлал байгууллага манайхыг сонгох болсон гол шалтгаан юу юм бол?

-Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеф Рифай гэж хүн байгаа. Монголд өмнө нь нэг удаа зочилж байсан, Монголд элэгтэй, Иорданы иргэн хүн. Бид өнгөрсөн оны сүүлээс эхлээд дөрвөн удаа уулзлаа. Их ойрын найзууд болсон. Аливаа зүйлд хувийн харилцаа чухал учраас эю ажлыг шийдүүлэхэд энэ нөлөөлснийг үгүйсгэхгүй. Түүнээс гадна Талеф Рифай өөрөө аялал жуупчлалын томоохон бүтээгдэхүүнийг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд гаргая гэсэн амбийцгай юм билээ. Тэр нь уулын аялал жуулчлал эсвэл нүүдэлчдийн соёлыг гаргаж ирсэн аялал жуулчлалын аль нэг байя гэж ярьж байсан.

Уулын аялал жуулчлалын чиглэлээр бол Киргиз, Гүрж зэрэг орон өрсөлдөж байсан. Нүүдэлчдийн аялал жуулчлалд Казахстан, Хятадын зарим муж болон Монгол зэрэг улс хурльгг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхюн эю асуудал яригдаж, эю оны югдүгээр сард Италийн Мадридад протокол байгуупж, манай улсад зохион байгуулах эрх авсан. Энэ тухайгаа өнгөрсөн гуравдугаар сард болсон ITB Берлиний олон улсын аялал жуулчлалын үзэсгэгон дээр Талеф Рифай гуай дэлхий нийтэд зарласан. Саяхан Хятадад дэлхийн аялал жуулчлалын форумд 105 орон орсон том арга хэмжээ боллоо. Үүний салбар хуралдааны үеэр Талеф Рифай гуай торгоны замын дагуух улс орнуудын дээд хэмжээний уулзалт, “Торгоны зам дагуух үндэстнүүдийн өв соёл” гэсэн сэдэв, бүр тодруупбал, “Нүүдэлчдийн өв соёл бас хотууцын тогтвортой хөгжил” гэсэн сэдэвт аялал жуулчлалын форум болно гэж зарласан. Эю мэт том индэр дээрээс Дэлхийн аялал жуупчлалын байгууллага зарлаж байгаа байхгүй юу. Ингэж тал тапын оролцоотойгоор Монголд зохиохоор болж байна.

-Хөрөнгө мөнгө манайхаас бараг гарахгүй юм билээ шүү дээ?

-Манайд бараг ашигтай гэж болно. Зохион байгуулалтгай холбоотой бүх зардлыг Дэлхийн аяпал жуулчлапын байгууллага өөрсдөө хариуцаж байгаа. Манайх зөвхөн автобус, унаа гэх мэт ложистик үйлчилгээг үзүүлнэ. Тэгэхдээ ложистик зардлыг ч гэсэн БНХАУ-ын “Алянс” гэж газар бүрэн хариуцаж хамтрахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл бид ямар ч зардал гаргахгүй, харин ч манай зочид буудлууд, үйлчипгээний байгууллагууд орлого олно.

-Хэдэн орноос оролцох вэ?

-Урьдчипсан байдлаар евро Азийн бүх оронд урилга өгсөн. Латин Америк, Африкийн орнуудад ч урилга хүргүүлсэн байгаа. Ирэх долоо, наймдугаар сараас хэдэн орон оролцох нь тодорхой болж эхэлнэ. Би ажип хариуцаж байгаа сайдын хувьд АСЕМ-ын дараа болж байгаа учраас Монгол Улс энэ хурлын ард асуудалгүй гарчихна гэж итгэж байгаа. АСЕМ бол илүү том арга хэмжээ болж байгаа учраас чадавхи, туршлага суучихна. Буудал, хурлын танхим, орчуулагч

болон өндөр хэмжээний зочид ирэхэд хангах ёстой бүх арга хэмжээг АСЕМ- ийн үед хангачих учраас түүний дараа илүү асуудал багатай болно гэж бодож байгаа. Угаасаа АСЕМ шиг ийм том арга хэмжээг зохион байгуулсны дараа бод адил төстэй хурал чуулганыг байнга хийж байх ёстой. Учир нь энэ олон улсын хурлууд чинь өөрөө бие даасан аялал жуулчлал юм шүү дээ. Дэлхий нийтэд ч ингэж хөгжиж байгаа юм.

Байгаль орчинтой холбоотой шийдвэр цэвэр шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэх ёстой

-Байгаль орчны асуудал дундаас ховор ургамлын нооцтэй холбоотой асуудлыг хондөхөөр сонгосон. Учир нь манай сонин дэрвэгэр жиргэрүүг түүхийг хориглоход дуу хоолой болж чадсан. Зөвхөн энэ ургамал гэлтгүй манайд ховор ургамлын нөөц 808 зарлах хэмжээнд хүрээд байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Манайхан газар доорх баялагтаа бүгд анхаардаг хэрнээ газар дээрх баялгаа юг их тоохгүй байх шиг санагдах юм. Ер нь тодорхой ямар бодлого барьж байна вэ, хэрэгжилт нь хэр байна гэж та харж байна вэ?

-Бодлогын гэдэг чухал үг байна. Дэлхийн практикийг харахад Байгаль орчны яам дэргэдээ байгалийн нөөцийн шинжюх ухааны академиуцтай байна. Тэндээ олон төрлийн хүрээюнгүүд ажиллаж байна. Бид ч гэсэн цаашид яам дэргэдээ шинжпэх ухааны бай- гууллагуудтай байж, аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа шинжюх ухааны үндэстэй, судалгаатай, тоо- цоотой гаргах ёстой. Ялангуяа байгаль орчны салбар гэдэг бол цэвэр шинжлэх ухаан дээр үндэсгон шийдвэр гаргах ёстой. Бид ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдтэй холбоотой ажилладаг л даа. Ховор ургамлын тухайд ялангуяа тэр дэрюгэр жиргэрүү ургамлыг өнгөрсөн оны сүүлээр таван жилийн хугацаатай экспортод гаргахыг хориглосон.

Харамсалтай нь, шинжлэх ухааны байгууллагуудгайгаа хамтарч       ажиллах   байдал дутуу байгаагаас     болоод ховор ургамлууц, ховордсон      ан амьтны тухай тооцоо судалгаа муу байгаа нь үнэн. Цаашид ховор ургамлын талаар цэвэр шинжлэх ухааны тооцоон дээрээс л шийдвэрээ   гаргах ётой. Дэлхий нийтэд цөлжилт    маш эрчимтэй явагдаж байна. Төв   азийн өндөрлөгг байдаг, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий Монгол улсын  хувьд биологийн олон янз байдлаа, ургампын төрөл зүйлээ хамгаалж авч       үлдэхэд илүү анхаарах ёстой. Үүнд бодлого гаргах, хэрэгжилтийг зохион       байгуулах ажил нь манай яамны үүрэг.

-Манайхан ургамлын үнэ цэнийг хаа хаанаа нэг их ойшоож үзэхгүй байх шиг байна. Жишээ нь үе үеийн       сайд нар ургамлын нөөцөд хэр  анхаарч байсан юм бол. Таныг ажил      авахад энэ талын бодлого шийдвэр л хэр цэгцтэй байв?    

-Өмнө нь муу байсан гэж хэлэхгүй. Аль ч цаг үе өөрийнхөө шаардлага, захиапгыг дандаа өгч байдаг. Түүнд нь нийцүүлж ажиллах гэж үе үеийн сайд нар хичээсэн л байж таарна. Өмнө нь ажиллаж байсан хүмүүсээ      ингэсэн тэгсэн гэж хэлэх нь тун зохимжгүй.Би бас өөрийн орон зайг үлдээгээд л явж байгаа. Миний хувьд  судалгаатайгаар түүх ашипихыг шийдэх ёстой. Яг нарийн дээрээ сэтгэлгээний өөрчлөлт үнэхээр хэрэгтэй байгаа.

Ер нь экологийн боловсрол гэдгийг ард юу хэлж байгаа юм гэхээр байгаль орчныг ойлгох чадварыг л хэлж байгаа шүү дээ. Хүн гэдэг амьтан байгаль орчинтойгоо дасан зохицож байж л амьдрал нь хэвийн үргэлжлэх юм байна, хойч ирээдүй нь баталгаатай байх юм байна гэдгийг л ойлгох хэрэггэй. Дэлхий нийтэд эколопгйн боловсрол бол эзэмшвэл зохих хамгийн чухал зүйлийн нэг өдгөө болж байна. Үүнд байгаль орчингойшо зөв харьцах, хогоо хаяхгүй байх, усаа аль болох хэмнэх, тооцоогүй, үрэлгэн, хэт тансаг хэрэглээнээсээ татгалзахьш төлөө дэлхий нийтээрээ явж байна. Манай төвийн бүсийн раойнд гэхэд гадаргууньг усньг баланс хасах гарахад ойрхон явж байгаа, хасах гараад ч эхэлсэн. Тэгэхээр Улаанбаатарын ойрьш ирээдүйд хамгийн тулгамдсан асууцал бол цэюр ус, ундны усньг хүртээмж, хангамжийн асуудал болж ирнэ.

Усны хэрэглээг утаснаасаа хянах боломжтой болсон

-Ногоон хөгжлийн үзэл баримтлалаа манайх 2014 онд боловсруулсан. Саяхан Ногоон хөгжлийн үзэл баримтлалын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Хоёр он дамжин цаасан дээр байсан зүйл одоо биежинэ гэж ойлгож болох уу. Хийх тодорхой ажлаас дурдвал?

-Ажил болоод эхэлж байгаа. Бүр Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх Засгийн газрьш хөтөлбөр төлөвлөгөө болж гарсан. Засгийн газрьш болон орон нутгийн байгууллагууд, иргэд аж ахуйн югж ямар үүрэг оролцоотой оролцох юм гэдгийг тодорхой заасан байгаа. Ногоон хөгжил гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр эмнэлэг барих гэж байлаа гэхэд эмналэг аюултай хог хаягдлаа хаана булшлах юм бэ.

Зөвхөн үүнийгээ шийдэж байж барилга барих эрхээ авна. Орон сууцны барилга барих бол хана, дээвэр, цонхоор гарах дулаан алдагдльш байдал ямар байна ю. Үүнийг сайн тооцож барьсан барилгад л зөвшөөрөл өгнө. Цахилгаан станд барилаа гэхэд яндангаар гарах нүүрсний нүүрс хүчлийн дутуу ислийг бууруулж чадсан уу, шүүлтүүрээ стандартын дагуу суурилуулж чадсан уу, зөвхөн үүнийг хийж байж зөвшөөрөл авна. Хар зам, төмөр зам тавих гзж байгаа бол тэнд байгаа зэрлэг амьтны гарцыг шийдэж чадсан уу зэрэг аль ч салбарт юу ч хийсэн хүрээлэн байгаа орчинтойгоо нийцэж чадсан уу, асуудалд ногоон хөпклийн бодлогоор хандаж чадсан уу, эргээд байгаль орчны нөхөн сэргэаптийн асуудлыг техник эдийн засгийн үндэслэлдээ бүтэн суулгаж чадсан уу гэх мэтийг л шийдю гэсэн үг. Ийм л зүйл. Хувь хүн гэхэд мод тарьж болно. Тарьсан мод чинь өөрийн чинь өмч болно. Ой болговол тэр ой таны өмч гэх мэтийг хууль эрх зүйн хүрэөнд нь шийдээд өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх арга замыг ногоон хөгжлийн хөтөлбөр гэж хэлээд  байгаа юм.

Байгаль орчны чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөр их хэрэгждэг. Ногоон хөгжлийн бодлогыг хөрсөнд буулгах ямар төсөл хэрэгжиж, ямар үр дүнд хүрч байна вэ?

-Их олон төсал бий. Саяхан эхэлснээс нь дурдахад Хөвсгөл нуурын эко системийг нутгийн иргэдийн оролцоотойгоор хадгалж хамгаалах Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Тусгай хамгаалалтгай захиргаадын зүүн болон төвийн бүсэд 11 төсөл эхэлж байна. Нийтдээ зураан сая еврогийн төсөвт өртөгтэй. Энэ нь тусгай хамгаалалтай газрын иргэдийн оролцоо, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн. Энэ төслүүдийн цаад зорилго бол ургамал. амьтны биологийн төрөл зүйлийг бүхэлд нь авч үлдзж, зохистой ашиглах тухай юм. Ой байлаа гэхэд хав дараад суухгүй, төрөл зүйл болон насжилтаар нь тооллого хийдэг, насжилт ихтэй модонд цэвэрлэгээ хийж, тэндээсээ ажлын байр бий болгодог тухай яриад байгаа юм.

-Та харьцангуй богино хугацаанд сайдын ажил хийж байна. Энэ хугацаанд хийсэн онцолж хэлэх гол ажлаа нэрлэвэл?

-Ногоон хөгжлийн бодлогын хөтөлбөрийг батлуулсан. Хог хаядлын тухай хуулийгбатлууллаа. Дээр нь ойн талаар явуулах ажилд томоохон ахиц гарлаа. Монголын өмнөд бүсийн таван аймгийг дамнасан гүний усны нөөц тогтоох, түүн дээр менежмент хийх ажлыг дууслаа. Үүний хүрээнд 111 цооног өрөмдөж дууссан. Жишээ нь “Шивээ овоо”-гийн уурхайд гэхэд хичнээн тонн ус хэрэшэж байгааг бараг утаснаасаа хянаж чаддаг хэлбэрт орлоо. Усны тарифын бодлогод өөрчлөлт оруулж, усаа үнэд оруулж эхэллээ гэх мэт олон ажил бий.

-Сүүлийн асуултыг иргэний хувиар тавьж байна. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынх. Манай сумын 80-аад хувь нь тусгай хамгаалалттай газар. Тэнд суурьшлийн бүстэй холбоотой янз бүрийн зөрчил гардгийг та мэдэх байх. Жишээ нь манай сум голын эрэг дээрх хогийн цэгээ нүүлгэе гэхээр газрын зөвшөөрөл олддоггүй байх жишээтэй. Энэ мэт маргааныг хэрхэн шийдэх ёстой юм бол оо?

-Суурьшлийн бүс болсон хэсгийг хязгаарын бүсээс гаргаж байгаа. Ердийн журмаар газар олшдог журам руу шилжүүлнэ гэсэн үг. Тэгэхийн тулд би хоёр ч удаа ажлын хэсэг томилж явуулсан. Харамсалтай нь нутгийн удирдлагууд хоёр өөр координат өгөөд, зөрчилтэй байдал анзаарагдаад байгаа. Зарим нь бол Орхоны хүрхрээюэс дээш Улаан амын хэсгийг тусгай хамгаалалтаас гаргахад болно гэдэг.

Зарим нь сумын төвийн хэсгийг гаргахгүй бол болохгүй гэдэг. Тэгэхээр үүнийг хэн нэг албан тушаал хашиж байгаа хүний үгээр биш шинжлэх ухааны үндэстэй, амьдралаас ургуулж л шийдэх ёстой. Амьдрал дээр яах аргагүй суурышшйн бүс бий болчихсон үед хязгаарын бүсээс гаргахгүй л бол болохгүй. Тэгж байж тэр суурышшйн бүс цаашид хөгжлөө бий болгоно шүү дээ. Тиймээс суурышлийн бүсээс гаргана. Гаргах гаргахдаа бүр ойрын үед гаргах гээд хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хурладаан дээр оруулсан. Гэтзл Засаг дарга нь нэг өөр, ИТХ нь юг өөр, иргэд нь нэг өөр координат өгдөг байхгүй юу. Одоо үүнийг нэгтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа.

Сонирхолтой ярилцлага өгсөнд тань баярлалаа. Ажлын амжилт хүсье.