Алтанхуяг.Д 2016.06.08

Жирийн иргэд нэгдвэл ямар хүчтэйг бид харуулсан

Жирийн иргэд нэгдвэл ямар хүчтэйг бид харуулсан

 

Уншигч танд шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Одоогоос долоон жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн технологийн бус овоолгыг ашиглах саналыг нэгэн залуу гаргаж байсан нь Д.Алтанхуяг юм.

Өдгөө түүний санал ажил хэрэг болж “Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийг байгуулж, исэлдсэн хүдрийн овоолго ашиглах эрхтэй болж, хөрөнгө оруулагчаа олоод байна. Энэ хугацаанд уйлж, жагсаж бүр УИХ-д нэр дэвшиж үзсэн Д.Алтанхуягийг бид “Амжилтын замнал” /Road to success/ булангийн шинэ дугаарын зочноор урилаа. Бидний яриа “Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийг байгуулах санаанаас эхлээд хэзээ ашгаа өгөх хүртэл голлон ажил хэргийн шинжтэй өрнөсөн юм. Та бүхэн хүлээн авна уу? 

 Сайхан хаваржиж байна уу, таны ажил төрөл амжилттай юу?

Ажил үйлс маань өөдрөг сайхан хаваржиж байна аа. Та бүхний ажил үйлс өрнүүн сайхан байна уу.

-Хоёулаа ярилцлагаа Эрдэнэт үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглах санааг анх яаж олсноос эхэлбэл ямар бэ? Энэ зөвхөн таны санаа байсан уу? Эсвэл хэн нэгэнтэй хамт олсон уу? 

Энэ бол бодит амьдралаас урган гарсан санаачлага шүү дээ. Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож байсан. "Эрэл” компани 2006 оноос угаасан шороогоороо овоолго хийгээд жижиг аж ахуйн нэгжүүдэд худалдаад ашиглуулж байсан. Тэр үед би санаандгүй тохиолдлоор Өвөрхангай аймгийн Уянга суманд ажиллах шаардлага тулгарсан. Эндээс л уул уурхай, газрын баялгийн талаар анхны хийсвэр ойлголтуудаа амьдрал дээр бодитоор бага ч болов олж харсан. Эрдэнэтийн овоолгуудын хувьд бол Уянга сумын алтны овоолгуудыг бодвол харьцангуй их хэмжээтэй мөртлөө огт ашиглаагүй, маш баян агуулгатай гэдгээрээ онцлог.

Ихэнх хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ашиглаад хаячихсан хог гэж эндүүрч ойлгодог. Энэ их баялаг хажууд нь хэвтэж байхад ажилгүй залуучууд Эрдэнэтээр дүүрэн байна.

Одоо Эрдэнэтийн энгийн иргэдийн нэгдлээс энэ овоолгуудыг ямар ч том дарга булааж авч чадахгүй. 
Эвлэлдэн нэгдэж зөв зохион байгуулалтад орвол хууль эрх зүйн хувьд хангалттай боломжтой гэдгийг Монголынхоо ард түмэндээ харуулсан гэж боддог.

Ихэнх хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ашиглаад хаячихсан хог гэж эндүүрч ойлгодог. 

Ихэнх хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ашиглаад хаячихсан хог гэж эндүүрч ойлгодог. 

Энэ их баялаг хажууд нь хэвтэж байхад ажилгүй залуучууд Эрдэнэтээр дүүрэн байна. Цаашлаад ядуу амьдралтай өрх айл маш олон байсан. Тиймээс би 7 жилийн өмнө хуульч, эрх зүйч хүнийхээ хувьд овоолгуудыг жирийн ард иргэд ашиглах хууль зүйн боломж бий эсэх талаар судалж эхэлсэн. Дараа нь техник технологи, хөрөнгө мөнгө, боловсон хүчин гээд л нэг бүрчлэн судалж эхэлсэн. Тухайн үед “Эрдэнийн хувь” гэсэн улс төрийн шинжтэй асуудал яригдаад байдаг хирнээ шийдлээ олоогүй байсан. Ингээд л юм юмны тохироо бүрдсэн үү, энэ ажлыг хийх ёстой хүн би юм байна. Өөр хэн ч зүрхэлж хийхгүй гэсэн мэдрэмж төрж эхэлсэн. Тэр үед би 33 настай байжээ. Энэ ажлыг хийж амьдралдаа бахархах сайхан зүйл бүтээе, хүчээ үзье гэж хатуу шийдэж байлаа.

- Бодох, хийх хоёр хоорондоо их ялгаатай, санаачилгаа ажил болгохын өмнө хэр их эргэлзэж байв? 

Би өөрийгөө зөвхөн Монголдоо биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуульч болох ёстой гэж зорилго тавин суралцаж байсан. Тийм ч учраас асуудал хүнд хэцүү байх тусмаа зөвхөн миний хийх ажил мөн гэж бодогдож байсан. Бэрхшээл бол мундахгүй л дээ.

Хамгийн том бэрхшээл бол асуудлыг шийдвэрлэхэд урт хугацаа хэрэгтэй. Урт хугацаанд хамтран зүтгэх багийг бүрдүүлэх, хүнд хэцүү урт хугацааг даван гарч чадах эсэхэд л санаа зовж байсан. Түүнээс өөрийнхөө чадварт болон энэ санаачлага маань бүтэх үү үгүй юу гэдэгт огт эргэлзэж байгаагүй. Ер нь аливаа ажлыг ярих нэг өөр, бодоход бас нэг өөр, хийж хэрэгжүүлэхэд бүүр өөр байдаг шүү. Энэ бүгдийг тооцож чадсан хүн л давж гардаг юм даа.

- Тухайн үед шийдвэр гаргах төвшний хүмүүс их гайхаж, эгдүүцэж хүлээж авч байсан санагдаж байна. Эхлэхэд амаргүй байсан уу? 

“Ямар нэгэн ажлыг та эхлүүлж чадсан бол талыг нь хийсэн гэсэн үг” гэж нэг мэргэн хүн хэлсэн байдаг. Тэгэхээр би энэ санаачлагыг олон нийтэд танилцуулаагүй байхдаа л хийгээд эхэлчихсэн байсан шүү дээ. Аль эрт эхэлчихсэн ажлынхаа талаар “Уурхайчин” соёлын ордонд 2010 оны 6 сарын 4-нд “Иргэн хүний санаачлага болгон баялаг мөн” сэдэвтэй лекц уншиж “Зэс Эрдэнийн Хувь” төслийг гаргаж ирсэн. Энэхүү лекцэд маань ирж надтай анх танилцаж байсан олон хүн өнөөдрийг хүртэл нэг баг болоод хамтдаа зорилгынхоо төлөө зүтгэж байгаа.

Ямар нэгэн албан тушаалгүй “жирийн” иргэн, ямар ч авилга санал болголгүйгээр хамар доор нь байсан маш их баялгийг өөрсөдтэй нь хуваалцалгүйгээр, өөрөөр нь гарын үсгийг нь “үнэ төлбөргүй” зуруулаад авна гэхээр тухайн үеийн албан тушаалтнуудын санаанд нь багтахгүй гэдэг бол тодорхой байсан.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг юу ч бодолгүйгээр л шууд хар зөнгөөрөө уулгалан эсэргүүцэж эхэлсэн. Албан тушаалтай болонгуутаа хаана төрж өссөн, юуны төлөө ажиллах ёстой вэ гэдгээ умартан, хамарт нь юм түрхчихсэн юм шиг ярвайж явдаг “моод” дэлгэрээд удаж байгааг хэн хүнгүй л мэднэ шүү дээ. Гэхдээ зөв зүйл хар аяндаа бүтэх тавилантай, муу зүйл өөрөө өөрийгөө сөнөөх тавилантай шүү дээ. Бид ажлаа хийдгээрээ л хийж асуудал ч шийдэгдсэн. Харин Ч.Ганзориг гэдэг хүнийг амьдрал цаг хугацаа суудал дээрээс нь аваад хаячихсан. Одоо Эрдэнэтийн энгийн иргэдийн нэгдлээс энэ овоолгуудыг ямар ч том дарга булааж авч чадахгүй. Жирийн иргэд нэгдвэл ямар хүчтэйг бид харуулсан

- Сэтгэл санааны хувьд их дарамттай байсан уу? 

Жирийн ард иргэдийн мэдээллийн дутмагыг ашиглаж хэнэг ч үгүй худал гүжир гүтгэлэг явуулж буй “хамуурсан тархи”-тай “дарга” нарт л санаа зовдог. Түүнээс биш хийж байгаа ажил, зорьсон зорилго маань надад хэзээ ч дарамт болж байгаагүй.

- Олон нийт ч ялгаагүй "Зэс эрдэнийн хувь" ХК байгуулах санаачилга зөв, буруу гэж хоёр хуваагдсан. Иргэдийн дэмжлэг анх ямар байв?

Иргэдийн дэмжлэггүй бол “Зэс Эрдэнийн Хувь” төсөл хэрэгжиж чадахгүй. Энэ төсөл цаашид “Эдийн засгийн хувьсгал”-ыг хийнэ гэж би итгэдэг. Монгол орны баялгаас Монгол хүн “шууд болон шууд бус ашиг” хүртэх ёстой байх аа. Тэгж гэмээн Монгол хүн баялгийнхаа үнэ цэнийг мэдэрч, баялгаа хянана.

Түүнээс биш сонгууль болохоор л телевиз, сониноор баахан хоосон тоо жирэлзээд байдаг. Иргэдийн амьдрал сайжирдаггүй, харин улс төрчид нь хагартал баяжиж буй нь баялагтай байсны хэргийг гаргаж чадахгүй байна. Харин манай компанид хувь нийлүүлсэн, баялгийн өгөөжөө шууд хүртэх 44 мянган иргэн Эрдэнэт хотод амьдарч байна. Энэ бол том ололт биз дээ.

Төслийг анх танилцуулж байхад албан тушаалтнуудын хувийн сонирхол, зүй бус хүнд суртлыг эрх мэдэл ч үгүй, мөнгө ч үгүй, танил тал ч үгүй ийм жаахан залуу яаж давж гарч чадах билээ дээ гэж иргэд эргэлзэж байсан.

Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хуйвалдаж, “арын хаалга”-аар баялгийг эзэмших ёстой гэж жирийн хүмүүс ойлгодог байсан.

Тэгвэл эвлэлдэн нэгдэж зөв зохион байгуулалтад орвол хууль эрх зүйн хувьд хангалттай боломжтой гэдгийг Монголынхоо ард түмэндээ харуулсан гэж боддог. Бид катодын зэсийн үйлдвэрийнхээ бүх асуудлыг шийдвэрлэсэн. Олон улсын жишигт нийцсэн “лаборатори үйлдвэр” 2017 онд ашиглалтад орно. Цаашлаад манай компани Эрдэнэт хотод зэс хайлуулах үйлдвэр барина. Энэ ажлыг манай компани л чадна. Хайлуулах үйлдвэрийг барьснаар 2000 гаруй хүн өндөр цалинтай байнгын ажлын байртай болно. Монгол улсын эдийн засагт жил бүр 50 тэрбум орчим төгрөгийн татвар хураамжаар төлнө. Эрдэнэтийн иргэдэд очих ногдол ашгийн хэмжээ 10 дахин өснө. Бид ийм ажлынхаа төлөө эв нэгдлээ харуулах ёстой. “Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн тугийн доор томоохон бодит хүч хуралдсан гэдгийг төр засаг, албан тушаалтай хэн ч одоо бол ойлгоно.

- Таныг анх  “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХК-ийг байгуулах санал гаргахад мэдлэг, чадвар дутна гэсэн шүүмжлэл их байдаг байсан?  

Сэтгэл байхад мэдлэг дутдаггүй гэдгийг энэ төсөлд ажилласан 7 жил олон хүнд ойлгуулсан гэж бодож байна. Үйлдвэрийг барихад шаардлагатай бүх гарц, боломж, зөвшөөрлийг хуулийн дагуу бүрдүүлэх зорилго эхэндээ тавьсан. Одоо дараагийн шатны жинхэнэ мэргэжлийн үйлдвэрлэл, менежментийн хүмүүсийн ажил эхэлсэн. Шүүмжлэлийн хувьд огт юм хийж үзээгүй эсвэл эдгээр овоолгуудыг хувьдаа авч ашиглах гэсэн хүмүүсийн зохион байгуулсан хар PR байсан болов уу. 

- Энэ ажлыг эхлүүлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ төрлийн үйлдвэрлэлийн талаар ойлголт хэр нэмэгдэв? 

Орчин үед шаардлагатай бол ямар ч мэргэжлийг гуравхан сарын хугацаанд эзэмшиж болдог болсон. Амьдрал, зах зээл ч ингэж шаардаж байгаа. Нөгөө хөрвөх чадвар гэдэг зүйл их яригддаг болсон. Тийм учраас би бүтэн 6 жил маш олон гадаад дотоодын мэргэжлийн хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцож, заавар зөвлөгөө авч, олон техник, эдийн засгийн үндэслэл уншиж тунгаасан даа. Нэлээн гайгүй болсон гэж ойлгож байгаа. \инээв\

- Ер нь яагаад гэнэт Эрдэнэтэд ийм үйлдвэр байгуулахаар болсон бэ? Яг юуны төлөө энэ ажлыг хийж байгаа юм бэ? 

Нэгдүгээрт үйлдвэр байгуулах бүх нөхцөл нь Эрдэнэтэд яг бүрдсэн. Хоёрт гэвэл ”Зэс Эрдэнийн Хувь” төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн иргэдийн амьдрал сайжирна, миний ч амьдрал сайжирна. Өөрөөр хэлбэл бид ашиг сонирхохлоороо нэгдсэн. Цаашлаад нийгэм, эдийн засаг, экологи талаасаа орон нутагт ашигтай, Эрдэнэт үйлдвэрт ашигтай, Монгол улсад ашигтай, цогц төсөл юм шүү.

Цаашлаад нийгэм, эдийн засаг, экологи талаасаа орон нутагт ашигтай, Эрдэнэт үйлдвэрт ашигтай, Монгол улсад ашигтай, цогц төсөл юм шүү.

- Ямар ч аргаар хамаагүй бүтээхгүй л бол Д.Алтанхуяг гэдэг хүн өөрөө их эрсдэлд орох гээд байгаа гэсэн хардлага байсан. Энэ нь хувьцаа борлуулсан хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор гарсан. Хувьцаа эзэмшигчдийн мөнгийг юунд зарцуулсан бэ? Үлдсэн үү? 

Гурван хүн нийлээд компани байгуулдаг тохиолдол зөндөө л байдаг. Олсон юмаа гурав хуваагаад л авна. Тэгвэл Эрдэнэтийн 44 мянган иргэн нийлээд компани байгуулсан. Олсон юмаа 44 мянга хуваагаад л авна. Нийтдээ Эрдэнэт хотын иргэдээс 430 гаруй сая төгрөг цугларсан. Бид анхны оруулсан хөрөнгөөрөө төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хийсэн. Бүх зүйл хуулийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр баталгаажигдаж явсан.

Манай компани өнөөдөр 650 сая орчим ам.долларын үнэлгээтэй зэс агуулсан 2 овоолгыг ашиглах эрхийг эзэмшиж, дансандаа 100 сая орчим төгрөгтэй байгаа.

Манай компани өнөөдөр 650 сая орчим ам.долларын үнэлгээтэй зэс агуулсан 2 овоолгыг ашиглах эрхийг эзэмшиж, дансандаа 100 сая орчим төгрөгтэй байгаа. Энэ бүхэн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө. Одоо ч гэсэн өдөр бүр иргэд хувь нийлүүлж хувьцаа эзэмшиж байгаа. Манай компани бүтэц зохион байгуулалт болон эд материалын хувьд ямар ч компаниас дутахааргүй бэхжиж авсан. Хувьцаа эзэмшиж байгаа хүн бүр Зэс Эрдэнийн Хувь ХК бол миний компани гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байж, үйл ажиллагаа бодлогыг батлах, гүйцэтгэхэд оролцож байна.

- Одоо хөрөнгө оруулагчтайгаа гэрээ байгуулчихсан. Гараан дээрээ зогсож байна. Ажил ямархуу байна?

Энэ 4 сарын 10-нд үйлдвэрийг барьж байгуулах Германы “FERROSTAAL” компани, Финландын катодын зэсийн технологиор дэлхийд тэргүүлэгч “OUTOTEC” компанитай тус бүр гэрээ байгуулна. Мөн Болгарт байрлах “OUTOTEC”-ийн технологиор баригдсан катодын зэсийн хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийг үзэж танилцахаар явах гэж байна. Үүнээс хойш үйлдвэр байгуулах ажлууд ар араасаа хийгдээд явна. Манайх ТЭЗҮ, зураг төслөө Хятадын институтээр хийлгэсэн. Германы компани төслийн бичиг баримтыг дахин нарийвчлан шалгаж дуусаж байна гэсэн мэдээлэл өгсөн. Манай компани үйлдвэрийн хөрөнгө оруулалт болон барьж байгуулах ажлыг BLUE MON компанид хариуцуулсан байгаа.Тэгэхээр үйлдвэр барьж эхлэх ажил зунаас эхэлнэ.

- Аливаа төслийг амжилттай болгоход удирдлага, менежмент их чухал. Танай компанийн удирдлага, менежментийг хэн хариуцах вэ? 

Компанийг босгож амжилтад хүрэх хүртэл бид бүгдээрээ чадах чинээгээрээ ажиллаж ирсэн. Бид гэдэг маань манай жирийн хувьцаа эзэмшигчид болон аравт, зуут, мянгатын дарга нар маань. Үндсэндээ миний хувьд үүргээ хангалттай биелүүлсэн гэж боддог. Одоо үйлдвэрийг барихад “Зэс Эрдэнийн Хувь” ХК-аас нэг төгрөг ч гаргахгүйгээр 100 хувь “BLUE MON” компани санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан. “BLUE MON” компаниас үйлдвэрийн түлхүүр хүлээж авна. Түүнээс цааш манай хувьцаа эзэмшигчид “BLUE MON” компанитай хамтраад үйлдвэрээ удирдаад явна.

-Иргэдэд эзэмшүүлэх хувьцаа үлдсэн үү? 

Манайх өнгөрсөн 3-р сард Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хуралдуулж, нийтдээ 60 сая ширхэг хувьцаатай хаалттай хувьцаат компани болсон. Манай бүх хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нэг бүрчлэн өөрийн нэр хаяг регистрийн дагуу “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-д бүртгэгдсэн байгаа. Одоо Орхон аймгийн иргэд авах боломжтой 6 сая хувьцаа нээлттэй байгаа.

-Эрдэнэтийн иргэд энэ компанид итгэл хүлээлгэн дэмжсэн гол шалтгаан бол ноогдол ашиг хүртэх, иргэд яг хэзээнээс ашгаа хүртэж эхлэх вэ? 

Үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүн борлуулалтад гарч эхэлсэн мөчөөс ногдол ашгийн тухай ярих болно. Манай компани нийт олсон ашгаа 60 сая хувьцаандаа хуваагаад нэгж хувьцаанд оногдох мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлно. Хүн бүр эзэмшиж буй хувьцааныхаа тоогоор ногдол ашиг хүртэнэ. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөг шүү дээ. 100 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хүн жил бүр 30 мянган төгрөгийн, 1 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хүн 300 мянган төгрөгийн ашиг хүртэх урьдчилсан таамаглал бий.

- Улсад төлөх татварын тухайд ?

Жилд 5 мянган тонн зэс үйлдвэрлэж, улс орон нутгийн төсөвт 7 тэрбум гаруй төгрөгийн татвар хураамж төлнө.

-Овоолго ашигласныхаа хариуд Эрдэнэт үйлдвэрт төлбөр төлөх үү? 

Гэрээнд төлбөр төлнө гэж заасан байгаа. Төлбөрийн хэмжээг үйлдвэр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсны дараа талууд хэлэлцэн тохиролцож тогтооно. Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглаж байгаа бусад компаниудын жишгээр төлнө гэж найдаж байгаа.

 

-“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХК-ийн байгуулах үйлдвэри ажилд орох сонирхолтой маш олон хүн байна. Энэ хүмүүсийн хүлээлт биелэх болов уу? 

Биелнэ. Манайх ганц катодын зэсийн үйлдвэр бариад зогсохгүй. Зэс хайлуулах үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрүүдийг барьж байгуулна. Катодын зэсийн үйлдвэрийг ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дотор 10 мянган тонн болгож хүчин чадлаа өргөтгөнө.

Манай компани аравт, зуут, мянгатын бүтцээр ажиллаж буй 2500 орчим хувьцаа эзэмшигчээ өндөр цалинтай, байнгын ажилтай болгох зорилт тавьсан.

Энэ тав дугаар сараас “Хувьцаа эзэмшигчдийн Хөгжлийн төв” хэмээх хоёр давхар спорт цогцолбор баригдаж эхэлнэ. Манайх өвөрмөц зохион байгуулалттай олон нийтийн өмчлөлийн компани учраас ажлын байр буй болгох нь маш чухал. Цаашлаад компани өргөжих тусам хувьцаа эзэмшигчдэд очих ногдол ашгийн хэмжээ ч нэмэгдсээр байх болно. 

-Таныг манай Эрдэнэтийнхэн ЭРДЭНЭТИЙНХЭН “ЗЭС ЭРДЭНИЙН АЛТАНХУЯГ” гэж дууддаг. Ер нь Д.Алтанхуяг гэдэг хүн хаанахын хүн бэ?  

Миний аав Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн Пүрэвийн Дашзэвэг гэж хүн байсан. Ээж маань Төв аймгийн Баян суманд төрсөн Шийтэрийн Норжинханд гэж хүн байсан. Аав ээж 2 маань Налайхад гэр бүл болж биднийг төрүүлж өсгөсөн. Би 3 эгч нэг ах, нэг эрэгтэй дүүтэй айлын 5 дахь хүүхэд. Налайхад 10 жил төгсөөд МУИС-ийн Хуулийн сургуульд 5 жил суралцаж хуульч эрх зүйч мэргэжил эзэмшсэн . Одоо эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр маань бас МУИС төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын гаралтай Баяндалайн Баярцэцэг гэж бүсгүй бий.

- Та олны өмнө хэд хэдэн удаа уйлж байсан санагдаж байна. Тийм уяхан хүн үү? 

Аав маань 1980 онд намайг 3 настай байхад ослоор нас барсан. Тэр үед би аавыгаа санаж бэтгэрснээсээ болоод гэдэсний түгжрэл өвчнөөр үхэх шахсан юм гэнэ лээ. Айхавтар хагалгаа хийлгэсэн байдаг. 2009 онд ээж маань бурхан болсон. Энэ болгон маань олны өмнө гарч үг хэлэхэд их нөлөөлдөг. Тэгээд ч хийж байгаа ажил маань олон жил ээдрээ нугачаан дунд явсан учраас бодсон санаснаа хэлэх гэхээр л хоолой зангираад байдаг тал бий. Уул нь би чинь бөхийн спортоор хичээллэж байсан тамирчин хүн шүү дээ. Сайхан уртын дуу сонсох, спортын тухай мөрөөдөх, Чингис хааны агуу үйлсийн тухай бодох зэрэг тохиолдлуудад ганцаараа байсан ч сэтгэл догдолдог шүү. Тэгээд бодохоор би уян зөөлөн хүн байж магад. \инээв\

Сайхан уртын дуу сонсох, спортын тухай мөрөөдөх, Чингис хааны агуу үйлсийн тухай бодох зэрэг тохиолдлуудад ганцаараа байсан ч сэтгэл догдолдог шүү. Тэгээд бодохоор би уян зөөлөн хүн байж магад. 

- “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар та ТУЗ-ийн даргаар сонгогдсон.Ер нь цаашдын ажил амьдрал чинь энэ компанитай салшгүй холбогдчихов уу? Эсвэл өөр төлөвлөгөө бий юу?  

Ирээдүйн миний амьдрал “Зэс Эрдэнийн Хувь” ХК-тай салшгүй холбоотой болсон. Энэ компани өргөжин тэлж хөгжих тусам бид төдий чинээ дэвжин дээшилнэ. Би хэдий сайн явна “Зэс Эрдэнийн Хувь” ХК бас л сайжирна гэж би ухамсарладаг. Төслийн эхний шатыг хийж гүйцээсэн учир миний хувьд харьцангуй завтай болсон.

- Таныг болоод танай компанийг улс төртэй хутгаж ойлгох хүн цөөнгүй байдаг. Тийм зүйл бий юу?  

Уг нь компани бол хууль зүйн хувьд улс төрийн байгууллага биш, ашгийн төлөө байгууллага. Хэдий тийм боловч манай компанитай холбоотой асуудлууд улс төрчдөөс байнга хамаарч байгаа учраас асуудлыг шийдвэрлэхийн тулд улс төрд оролцох шаардлага хар аяндаа л гарч байгаа. Улс төрчдийн компани овоолгуудыг ямар ч хэл амгүйгээр ашиглаж болж байгааг та харж байгаа биз дээ. Тэгэхэд жирийн иргэдийн нэгдлийг 6 жил уйлуулж, дуулуулж, жагсааж, эцэж унатал нь гүйлгэлээ. 

- Та 2012 онд УИХ-д нэр дэвшиж байсан санагдаж байна. Энэ удаагийн сонгуульд дэвших юм биш биз дээ?  

2012 онд овоолгуудыг Эрдэнэтийн иргэд ашиглах асуудал шийдэгдээгүй байсан. Бид зорьсон зорилгынхоо төлөө бүх хүчээ шавхаж, Эрдэнэт хотын хувьцаа эзэмшигч иргэд сонгуульд намайг өрсөлдүүлсэн. Тэр үед өрсөлдөгч нарын зүгээс янз бүрийн муу явуулгууд их хийсэн. Энэ бол хэзээ ч бүтэхгүй төсөл, хуурч байгаа юм, үйлдвэр барих зөвшөөрлийг нь өгөхгүй, энэ хүнийг огт дэмжиж болохгүй гээд л. 2012 оны сонгуульд Эрдэнэт хотын сонгогчид намайг сонгосон бол манай үйлдвэр 2013 онд ашиглалтад ороод, өдийд хувьцаа эзэмшигчид маань ногдол ашгаа авч, амьдралаа өөрчлөөд эхлэх байсан даа гэж би боддог. Тэгвэл өөр хэн нэгнийг сонголоо гээд хэний амьдрал яаж сайжирсан юм бэ?Хэдэн даргын л амьдрал сайжраа биз дээ. Хий л баахан нам ярьж хөөсөрч байгаад саналыг нь авчихдаг. Тэгээд дахиад л Эрдэнэтийн жирийн иргэд хоосон хоцорцгоодог.

Эрдэнэт хотын сонгогчид намайг сонгосон бол манай үйлдвэр 2013 онд ашиглалтад ороод, өдийд хувьцаа эзэмшигчид маань ногдол ашгаа авч, амьдралаа өөрчлөөд эхлэх байсан даа гэж би боддог.

Удаан хугацааны тэмцэл, зүтгэлийн хүчинд л өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэртэй овоолго ашиглах гэрээ байгууллаа. Цаашид бид зэс хайлуулах үйлдвэрээ барих, үйлдвэрийг жигд тогтвортой байдлыг хангаж Эрдэнэтчүүдийн аж амьдралын баталгааг хангахын тулд улс төрд зайлшгүй оролцох шаардлага тулгарч байгаа. Тиймээс би энэ удаагийн УИХ-ын сонгуульд Эрдэнэтдээ нэр дэвшинэ ээ. Манай Эрдэнэтийн 44000 хувьцаа эзэмшигч нараас ч тийм санал, шаардлага тавьж байгаа.

Тиймээс би энэ удаагийн УИХ-ын сонгуульд Эрдэнэтдээ нэр дэвшинэ ээ. Манай Эрдэнэтийн 44000 хувьцаа эзэмшигч нараас ч тийм санал, шаардлага тавьж байгаа.

- Одоо Эрдэнэтэд суурин байгаа юу? Идээшиж байна уу? 

Эрдэнэт хотын иргэд ихэнх нь Монгол орны маань өнцөг булан бүрээс ирцгээсэн хүмүүс шүү дээ. Бүгд л хамтдаа сайхан идээшин дасаж байгаа гэж би боддог. Сайхан ч нутаг. Миний хувьд ажил үйлс маань бүтэмжтэй, сайхан хамт олон найз нөхөдтэй болсон. Ажил амьдрал маань ч бүрэн холбогдсон. Одоо намайг хаа ч явсан Эрдэнэтийн Зэс эрдэнийн Алтанхуяг гэж дууддаг.

- Эрдэнэтэд хамгийн түрүүнд юуг шийдэх хэрэгтэй юм шиг санагддаг вэ? Энэ асуудлыг шийдэхэд та ямар хувьд нэмэр оруулж чадах бол? 

Үйлдвэр технологийн паркийг утгаар нь хөгжүүлж болох газар бол Эрдэнэт хот юм. Дэд бүтэц, хүн ам, байршил гээд олон талаараа үйлдвэрийн хот болж, өндөр цалинтай баян чинээлэг иргэдтэй байх бүрэн боломжтой. Манай компани бол “мөс зүсэгч” хөлөг онгоц буюу ингэж болдог юмаа гэсэн жишээ. Цаашид манай компанийн зэс хайлуулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэр зэрэг ажлууд эхлэхээр бүр л тодорхой харагдана.

Эх сурвалж: erdenetinfo.mn