Ганбаатар.С 2016.06.08 | Сайт: News.mn

С.Ганбаатар нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ

С.Ганбаатар нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ

УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчид өчигдөр буюу зургаадугаар сарын 7-нд батламжаа гардаж авсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарт батламж өгөөгүй гэх мэдээлэл  тарсан юм. Гэвч энэ нь ташаа мэдээлэл бөгөөд  УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэр дэвшигчийн батламжаа авчээ. Тэрбээр Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа юм.

"Эх Орончдын Нэгдсэн Эвсэл"-ээс нэр дэвшигч С.Ганбаатар нь хуурамч материал бүрдүүлэн сонгуульд нэр дэвшсэн талаар иргэн С.Наранцэцэг, Б.Цэрэнбадам нар СЕХ-нд гомдол гарган 31 хуудас баримт бичиг CD-ний хамт хүлээлгэн өгсөн нь С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй гэсэн яриа дэлгэрэхэд хүргэсэн бололтой.  Сонгуулийн Ерөнхий хорооноос уг гомдлыг судалж үзээд Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан байна.

Түүнийг ийнхүү ЦЕГ-т шалгуулж байгаа нь сонгуульд оролцуулахгүй байх зорилгоор хийж буй зохион байгуулалттай үйлдэл гэж нэр дэвшигч үзэж байгаа аж.