Эрдэнэ.С Одонтуяа.С 2016.06.08 | Сайт: Times.mn

Ардчилсан намын лидерүүд Баянголд

Ардчилсан намын лидерүүд Баянголд

УИХ-ын 2016 оны Сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авч, Баянгол дүүрэгт Ардчилсан намын лидерүүд өрсөлдөхөд бэлэн болжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүрэгт Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар нэр дэвшиж, тойргоо хэрхэн хөгжүүлэхийг үзүүлээд өгсөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотойгоо нэмэгдэж, хүчирхэг баг бүрдүүлээд байна. Тиймээс Ардчилсан нам Баянголд нэр дэвшигчиддээ өндөр итгэл үзүүлээд буй.

Тэр дундаа Баянголчуудын хувьд “ээж”, “охин”-оос нь өөрцгүй болсон С.Одонтуяа гишүүнийг тойргийнхон нь дахин талархалтайгаар хүлээн авч байгаа. Хийсэн бүтээсэн зүйлтэй, нүүр бардам эргэж ирсэн нэр дэвшигч хатагтай маань тойрогтоо бүтээсэн ажлаа үргэлжлүүлэхээс гадна хүүхэд, эхчүүдийн нийгмийн хамгааллын тал дээр том зорилт тавиад байгаа аж.