УИХ-ын сонгуулийн 73-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
2016.06.08

УИХ-ын сонгуулийн 73-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ЫН СОНГУУЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ 73 ДУГААР ТОЙРОГ

Ардын намаас нэр дэвшигч Долгорсүрэнгийн Сумъбазар

Үндэсний бөхийн Монгол улсын аварга,  Монгол Улсын Их Хурлын гишүүн.

Д.Сумъяабазар 1974 оны нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотод төржээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул.

1991 онд нийслэлийн 77 дугаар сургууль, 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

Үндэсний бөхийн тамирчин гэр бүлээс гаралтай тэр олон жил үндэсний бөхөөр барилдаж амжилт гаргасан. Анх 1994 онд улсын наадамд тав давж улсын начин цол хүртэж байсан бол 12 жилийн дараа Монгол улсын аварга болж байв. Хамгийн сүүлд 2008 онд улсын наадамд зургаа давж байжээ.

Тэрээр чөлөөт бөхөөр Атланта, Сиднейн олимпуудад оролцож байв. Азийн наадмын мөнгө (1998), Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө (1996), Зүүн Азийн наадмын алтан медальтай (1997).

2003 оноос бизнесийн салбарт орж 2006 оныг хүртэл Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллажээ. Мөн үүний зэрэгцээ ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүний ажлыг хийж, 2006-2013 онд дүү Д.Дагвадоржийн байгуулсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг хашиж байв. 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.

Түүний анх улс төрд орсон үе нь 2008 он бөгөөд 2012 оныг хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байв. Харин 2012 оны МУ-ын Их Хурлын 26 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, 2013 оны 05 сарын 10-ны өдрөөс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

2012 оноос одоог хүртэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороон дарга, МАН-ын бага хурлын гишүүний ажлыг хийж байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Мажигмаагийн Чинболд. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

БУСАД НЭР ДЭВШИГЧИД:

Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс нэр дэвшигч Борисын Саранцэцэг. Нийгэм эмэгтэйчүүд сэтгүүлийн эрхлэгч

Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшигч Баяндалайн Март. Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Гунгаагийн Батдэлгэр. Наран Арт ХХК-ийн Захирал. 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Дашбалын Баатар. Хувиараа хөдөлмөр эрхлэгч. 

МАХН-аас нэр дэвшигч Базаррагчаагийн Оюунбилэг. Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч 

Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Рэнцэнгийн Цогтбуян. Монтаримал ХХК-ийн захирал

Монголын Консерватив намаас нэр дэвшигч Доржийн Шижирдулам. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 

Хаан Сонголт эвслээс нэр дэвшигч Баярсайханы Анхмаа. Грове Интертаймент компаний маркетингийн албаны дарга 

Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна. 

Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Таны сонголт мэргэн байг