Баянсэлэнгэ.З 2016.06.08 | Телевиз: МН25-р суваг

Зургаа хоногийн настай сайд хийнэ гэж хэн ч горьдохгүй

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо.

Сонгуулийн дараа гурван сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үү? Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

Ерөнхий сайдын зүгээс зарим намынхаа гишүүд, фракц, бүлэглэлүүдийн шахалтаар МАХН-ын гурван сайдыг огцруулах асуудлыг намын бүлгийн даргадаа санал болгосон. Энэ асуудал УИХ-ын даргад өргөн баригдаагүй. УИХ-ын чуулганы хуралдаан хаах хүртэл ажлаа хийгээд явна. Зургаа хоногийн настай сайд хийнэ гэж хэн ч горьдохгүй.

 Ийм завсрын үеийн хугацаанд ажил хийх урам байна уу?

Сандал ширээтэй зууралдаад, эсвэл огцрууллаа гэж бусадтай адил гомдож, туних шаардлага алга. Энэ асуудал УИХ-аар ороогүй учраас эмзэглээд байх зүйл юу байхав. Харин энэ хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой байсан ажлуудаа амжилттай хэрэгжүүлье гэж бодож байна.

                         Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү