Болд.Л Батхүү.Г 2016.06.09 | Телевиз: NTV

Улаанбаатар хотыг орон сууцжуулах төсөл амжилттай хэрэгжиж байна

Буянт-Ухаа 2 хорооллын хоёр дахь ээлжийн барилгын ажил эхэллээ.

Барилгын шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар оролцсон юм.

“Улаанбаатар хотыг орон сууцжуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Үүний үр өгөөжийг нийслэлчүүд болон Монголын ард түмэн хүртэж байна” гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Ийм том төслийг Монгол компаниуд хийж байгаа нь их бахархалтай зүйл юм. Энэ бол зөв төрийн бодлогын үр дүн. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх болно” гэсэн юм.