Даваадорж.Г 2016.06.10 | Сайт: Vip76.mn

Уул уурхайн орлогыг орон нутагт бодитоор үлдээсэн хуулийн өөрчлөлт

Уул уурхайн орлогыг орон нутагт бодитоор үлдээсэн хуулийн өөрчлөлт

Хуулийн нэр: Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Өргөн барьсан: 2015.04.10 

Батлагдсан: 2016.01.01

Тухайн сум орон нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудаас олсон нөөцийн төлбөрийн орлогын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь буюу нийт 30 хувийг орон нутагт үлдээнэ гэсэн заалт ашигт малтмалын тухай хуулинд байдаг. Гэвч Төсвийн тухай хуулинд төсвийн орлого зарлагын зөрүүгээр тэнцэлтэй холбогдуулж нэг бол сум орон нутагт татаас өгнө, эсвэл тэгшитгэнэ гэж заасан байв.

Энэ заалт нь хэдийгээр ашигт малтмалын тухай хуулинд нөөцийн төлбөрийн орлогыг ашиглах заалт байсан хэдий ч орон нутагт орж байгаа мөнгийг эргээд ашиглах ямар ч бололцоо олгодоггүй байсан.

Тиймээс 2015 онд сангийн яамнаас энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж УИХ-аар батлуулсан. 

... Тодруулбал “сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас орж байгаа орлогоор тухайн сум, орон нутагт нь тодорхой хэмжээгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн, ажлын байр бий болгосон байх жишээний хөрөнгө оруулалтанд энэ 30 хувийг зарцуулах ёстой” гэсэн хуулийн төслийг боловсруулан ашигт малтмалын болоод, Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулжээ ...

Уг өөрчлөлтөөр өмнө нь гарсан байсан орон нутагт ямар ч ашиггүй, тэнцэлтэй нь холбогдуулаад орлогыг татдаг байсан Төсвийн тухай хуулийн заалт хүчингүй болжээ.

Ингэснээр төсөвт ямар ч, хамааралгүй болж энэ нь хэдийгээр төсвийн орлого ч зардал талдаа тэнцэлд хамааралгүйгээр сум орон нутагтаа зарцуулагдаж байхаар болсон. Энэ заалт 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн байна.

Тэгэхээр сум орон нутагт тодорхой хэмжээнд сумын хувьд орон нутгийн төсөв, тусгай шилжүүлэг, төрийн үйлчилгээний бусад байгууллагуудын төсөв, түүнчлэн дээр дурьдсан хуулийн өөрчлөлттэй холбогдуулаад гарч байгаа төсөл гээд үндсэндээ гурван төсөв, гурван зардал бий болно.

Ингэхээр энэ хуулийн хүрээнд орон нутагт уул уурхайн компани үйл ажиллагаа явууллаа гэхэд тэр компаниас орох нөөцийн төлбөрийн орлогын 30 хувь нь тухайн сум орон нутагтаа үлдэнэ.