Зурагт хуудсыг урж, балалсан дүр зураг хаа сайгүй байна
2016.06.13

Зурагт хуудсыг урж, балалсан дүр зураг хаа сайгүй байна

Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээд  2 хонож байна. Сурталчилгаа эхлэнгүүт нам, эвсэл, нэр дэвшигчдийн самбар, зурагт хуудсаа гудамж талбайд байршуулж эхэлсэн билээ. 

Харин өнөөдөр нэр дэвшигчдийн зурагт хуудсыг урсан, баллаж цохолсон дүр зураг хаа сайгүй байгаа талаар интернэт орчинд санал, гомдолууд хөвөрсөн байна. 

Сонгуулийн тухай хуулийн 77.15 зүйлд " Гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг хууль бусаар устга, бохирдуулахыг хориглоно" хэмээн заасан байдаг. 

Бүх нэр дэвшигчддээ шударгаар өрсөлдөхийг уриалж байна.