Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх түшээд үгүйлэгдэж байна
2012 онд сонгогдсон УИХ-ын гишүүдийн мэргэжлийг графикаар харуулав.
2016.06.17

Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх түшээд үгүйлэгдэж байна

Өнгөрсөн жилүүдэд манай орон хамгийн их хэл ам дагуулсан, хамгийн их бухимдал үүсгэсэн газар бол эрүүл мэндийн салбарын үйлчилгээ байсан. Дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн салбар дээд түвшинд хүртлээ хөгжиж, хүн бүрийн нандин нэн шаардлагатай хэрэгцээг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Энэ салбарт Эрүүл мэндийн даатгалын хуулийг эс тооцвол олигтойхон хууль ч батлагдсангүй. Салбарын яамыг удирдан ажиллуулах тогтвортой сайд ч ажилласангүй.

Иргэдийн дунд явуулсан судалгаагаар эрүүл мэндийн асуудлаар ярьсан улстөрчдийн ярилцлага мэдээллийг авах сонирхолтой гэж байсан.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай төрийн түшээд үгүйлэгдэж байна.

2012 онд сонгогдсон УИХ-ын гишүүдийн мэргэжлийг харахад эмч мэргэжилтэй нэг л хүн (Гарьдхүү Баярсайхан) байсан.