БНХАУ-ын "бар" ээжүүд
2016.06.21

БНХАУ-ын "бар" ээжүүд

Хятадын бар ээжүүд коллежийн таунхаусны салбарыг цэцэглүүлж байна.

БНХАУ-ын оюутнууд АНУ-ын оюутны кампусыг дүүргэж буйг хүн бүр мэддэг болсон. Харин тэдний ээж нар ирж буйг мэдэх хүн тийм ч олон биш. Өнгөрсөн онд БНХАУ-ын 394,669 сурагч Америкийн их дээд сургууль болоод ахлах, дунд сургуулиудад суралцаж байсан нь олон улсын сурагчдын нэлээд том хувийг эзэлсэн билээ. Гэтэл хүүхдүүдээ дагасан ээж нар Америк тивийг зорих болжээ. Тодруулбал хамгийн багадаа 500,000$ өртөгтэй дотоодын үл хөдлөх хөрөнгө авах юм уу хөрөнгө оруулах замаар ногоон кардтай болох гэсэн ээж нар ихэсчээ.

Бамбарын ээж нар нөхрүүдээ орхиод ганцаараа ирэх нь түгээмэл. Пеньсилваны их сургуульд мастерын зэрэгт суралцаж буй Веншю Ху гэх оюутны ээж “Намайг энд байхгүй бол миний хүү хэд хоног жимс ногоо идэхгүйгээр зөвхөн бэлэн гоймон, энержи дринкээр амь зогоож мэднэ” хэмээн өгүүлэв

. Түүний хувьд Шэньжэнь хот дахь нэгэн корпорацийн санхүүгийн албаны захирлын албан тушаалаа орхиод Филадельфия дахь хүүгийнхээ тогоог барихаар ирсэн нь энэ юм.

Тэрээр тус хотын сүмд явангаа бусад бар ээжүүдтэй танилцжээ. Тэдний хувьд жуулчны визтэй бөгөөд нэг удаа ирэхдээ зургаан сар хүртэлх хугацаагаар байрлах эрхтэй байдаг байна. АНУ-ын Коннектикут муж дахь Нью-Хейвен хотод 15 оршин суугч бүхий “Йель дэхь Хятадын ач нарын тосгон” гэх бардам нэртэй  газар бий. Энэ тосгонд амьдардаг аав нар нь хүүтэйгээ нэг дээвэр дор амьдарна. Гэхдээ аав нар нь Йелийн их сургуульд докторын зэрэг горилон суралцах тул хүүхдүүдээ харж хандах зав олддоггүй.

Зарим эцэг эхчүүд байр хөлслөх авч ихэнх нь шууд худалдан авалт хийдэг. Энэ мэт Хятад эцэг, эхчүүд АНУ-ын амины орон сууцны худалдан авалтын томоохон хэсгийг бүрдүүлэх болжээ. Өнгөрсөн онд гэхэд л АНУ дахь үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гадаад иргэдийн дийлэнх нь Хятад иргэншилтэй хүмүүс байв. Тэд 28,6 тэрбум ам.долларыг эргэлдүүлжээ. Хятадаас орж ирсэн мөнгөний их урсгалын 70 хувь нь боловсролтой холбоотой аж.

Хятадаас орж ирсэн мөнгөний их урсгалын 70 хувь нь боловсролтой холбоотой аж.

Чикаго хотын үл хөдлөх хөрөнгийн агентлагууд ‘Хятадуудын үнэтэй байр худалдан авах хандлага улам л ихсэх болно’ хэмээн таамаглаж байна. Түүнчлэн Калифорниа мужийн Ирвайн хот дахь шинээр ашиглалтанд орсон орон сууц худалдан  авагчдын 70-80 хувь нь Хятад иргэншилтэй хүмүүс байна. Хүүхдүүд нь ойролцоох коллежид суралцдаг эсвэл суралцах төлөвлөгөөтэй байгаа тул ийнхүү орон байраа бэлдэх аж. Бусад том хотууд болох Лос-Анжелас, Сиэтл, Бостон, Даллас хотуудад хүртэл иймэрхүү хандлага ихэд ажиглагдах болжээ.

Харин бага насны хүүхдүүдтэй ээжүүд чанартай дунд, ахлах сургууль бүхий жижиг хотуудад суурьшдаг. Тухайлбал Нью-Жерсигийн Милбурн, Вестфиелд, Принстон гэсэн жижиг хотуудын байрны үнэ 20-30 хувиар өссөн үндсэн шалтгааны нэг нь Хятадын худалдан авагчид. Миндхан Реалти группын гүйцэтгэх захирал Стивен Лавсоны хэлсэнчлэн

“Үл хөдлөх хөрөнгийн салбарт мөнгө хиймээр байвал Хятадуудын худалдан авалт хийж байгаа газар худалдан авалт хий. Тэд нар үнийн өсөлтийг удаан хугацаанд хадгалдаг” гэжээ.

Нөгөө талаар хятадын дундаж давхаргынхны хувьд гадаадад худалдан авалт хийх нь бизнесийн зөв шийдвэр юм. Эх орных нь орон сууцны үнэ хөөсөрч, юан үнэгүйдсэн нь тэднийг нэлээдгүй бухимдуулаад байсан. Энэ нөхцөлд хөрөнгөө аль болох төрөлжүүлэх нь тун оновчтой сонголт. Харин АНУ-ын зарим нэг коллежийн хотхоны үл хөдлөх хөрөнгийн үнэ хөөрөх тусам илүү олон Хятадууд хошуурах болсныг Пенсильван дахь Вартон их сургуулийн үл хөдлөх хөрөнгийн профессор онцолжээ.

Зарим бар ээжүүд байрны урьдчилгааг төлөх юм уу бүх төлбөрийг нь бэлнээр төлөх замаар хүүхдүүдээ гэрлэхэд нь туслахыг хичээдэг. 

Түрээслэхээс илүү худалдан авах нь түгээмэл. Хүүхдүүд нь илүү өрөөгөө ангийнхандаа түрээслэх замаар хэрэглээний болоод бусад зардлуудаа төлөхөөс гадна ирээдүйн үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой.

Зарим бар ээжүүд байрны урьдчилгааг төлөх юм уу бүх төлбөрийг нь бэлнээр төлөх замаар хүүхдүүдээ гэрлэхэд нь туслахыг хичээдэг. Учир нь Хятадын соёлын нэг онцлог гэвэл үл хөдлөх хөрөнгө эзэмших нь санхүүгийн аюулгүй байдлыг илэрхийлэх тул хань болох хүнээ татахад ихэд тусадаг. Эдгээр хүүхдүүдийн хувьд бар ээж нар бол маш том хөрөнгө билээ.