Ачааны автомашин зам байгууламж эвдэж байгаа тул жинг хязгаарлажээ
2016.06.30

Ачааны автомашин зам байгууламж эвдэж байгаа тул жинг хязгаарлажээ

Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэж, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож байгаа талаар гомдол ирж байгаа аж.

Энэ байдлаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаатай холбогдуулан гомдол хүлээн авсаар байна.

Тиймээс Нийслэлийн Засаг Даргын зургадугаар сарын 22-ны өдрийн захирамжийн дагуу Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлажээ.