Завхан “цэнхэр”-ээрээ үлдэв
2016.06.30

Завхан “цэнхэр”-ээрээ үлдэв

Энэ удаагийн сонгуульд “цэнхэр”-ээрээ үлдсэн ганц тойрог нь Завхан аймаг.

Тус аймагт АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нар нэр дэвшиж, ялалт байгуулав. Я.Санжмятав өрсөлдөгчдөө 42.2 хувиар ялж, парламентад улиран суух эрхээ авлаа. Харин З.Нарантуяа Завхан аймгийн 18 дугаар тойргийн 21 734 сонгогчийн 52.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн болов.

 

Мөн орон нутагт ч АН-ынхан ялсан гэх мэдээлэл бий. Ингэснээр завханчууд энэ удаагийн сонгуульд ч АН-ын төлөөлөлд дахин итгэл хүлээлгэлээ.