МАН-ыг түшсэн гурван аварга УИХ-д сонгогдлоо
2016.06.30

МАН-ыг түшсэн гурван аварга УИХ-д сонгогдлоо

УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харвал дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар улиран сонгогдож А.Сүхбат анх удаа парламентийн босго давлаа.

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд нутгаасаа 2004 оноос хойш дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд 6623 хүний санал авчээ. Д.Сумъяабазар аваргын хувьд Сонгинохайран дүүргээс хоёр дахиа сонгогдож 9577 сонгогчийн итгэлийг хүлээжээ.

Дархан аварга А.Сүхбат нутагтаа хүч үзэж 7896 сонгогчийн саналаар ялалт байгуулан УИХ-д суухаар боллоо. Ийнхүү МАН-аас нэр дэвшсэн үндэсний бөхийн гурван аварга бөхөд хайртай ард түмнийхээ олонхийн санал авч ялалт байгууллаа.