Баттулга.Х 2016.07.01 | Сайт: iToim.mn

Х.Баттулга Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа

Х.Баттулга Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа

УИХ-ын сонгуулийн 9-дүгээр тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дөнгөж сая өргөдлөө гаргажээ.

Түүнтэй хамт 8-дугаар тойрогт, Баянхонгор аймагт нэр дэвшсэн Д.Ганбат мөн өргөдөл гаргаж, Баянхонгорт ялалт байгуулсан гурван нэр дэвшигчийн түр үнэмлэхийг хүчингүй болгох хүсэлт гаргажээ. Тэрээр "царцаа"-ны асуудлаар шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-ын сонгуулийн 9-дүгээр тойрогт урьдчилсан байдлаар ялалт байгуулж, түр үнэмлэхээ гардан аваад буй Л.Элдэв-Очир, 8-дугаар тойрогт ялалт байгуулаад буй М.Билэгт, 7-дугаар тойрогт ялсан олонхийн санал авсан Г.Занданшатар нарын түр үнэмлэхийг хүчингүй болгох хүсэлт гаргасан байна.

Х.Баттулга гишүүн өмнө нь "Бид 2900 царцаанаас болж ялагдлаа. Занданшатар, Билэгт, Элдэв-Очир нар Баянхонгорт юу хийсэн юм бэ. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Би энэ 2900 царцааны асуудлаар шүүхэд хандана. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл" хэмээн мэдэгдэж байсан юм.

Сонгуулийн өмнө, Бүртгэл стасистикийн газраас сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд дөрвөн аймаг руу иргэд хамгийн их шилжилт хөдөлгөөн хийснийг мэдээлсэн. Тодруулбал, Архангай аймаг руу 1341, Баянхонгор руу 2260, Увс руу 3300, Хөвсгөл руу 2985 сонгогч Улаанбаатараас шилжин очсоныг мэдээлсэн юм.