Монголд өдөрт 10 гэрлэлт цуцлагдаж байна
Гэр бүл салалтын хор уршиг үргэлжилсээр байдаг гинжин холбоо.
2016.07.04

Монголд өдөрт 10 гэрлэлт цуцлагдаж байна

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо.

Монгол улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72% эзэлж байна.  Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дундажаар 269 -өөр нэмэгдэж байна.

Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.  Гэр бүл салалтын нийтлэг шалтгаануудыг дурдвал.

  • Соёлын ялгаа Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.

  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй

  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй

  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа

  • Шилжилт хөдөлгөөн

  • Архидалт, муу зуршил

  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.

  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.

  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

Тал гэр бүлийн нөлөөлөл хүүхдэд

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай. Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг.  Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

Салалтаас үүдэх хохирол
  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх.

  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хувиарлах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог.

  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачаалалыг хүлээдэг.

  • Ачаалал стресснээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах.

  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг.

  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах.

  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай.

  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт.

Гэрлэлт цуцлалтын шалтгаан ба гэрлэлтийн нас

Гэр бүл салалтийн 2006-2009 оны тоог сонгуулийн амлалт, нийгмийн халамжуудтай холбон тайлбарладаг. Энэ нь бодитой байж болох юм. 2014-2015 оны  гэрлэлтийн насжилтыг харвал 18-19 насны 770, 20-24 насныхан хамгийн их буюу 11700 хол давжээ. 2014  онд нэгэн залуучуудын байгууллагаас  хийгдсэн гэрлэх насны талаар бичил судалгааны үр дүнд залуус гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг 25-28 гэж үзжээ.

Залуус өмнө нь судалгаанд гэрлэх насыг 20-25 гэж байсан бол 25-28 насыг илүү тохиромжтой гэж үзсэн байна. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнууд тухайлбал баруунд 30 аас дээш мөн 35-40 насанд гэрлэхэд тохиромжтой тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг хэмээсэн байна. 20-24 насны гэрлэлтийн бат бөх эсэх нь гэр бүл цуцлалтын тоотой уялдуулвал жил ирэх тусан нэмэгдэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

Өнгөрөгч онд гэр бүлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлсэнээс гадна хүүхдийн эрх, гэр бүлд эзлэх байр суурь, ургын бичиг, хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах гэх мэт эдийн  засгийн асуудлыг нарийн зааж тусгасан. Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлагыг тусгасан. Энэхүү хууль нь салалтаас үүдэлтэй хохирч буй хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмжийн асуудлыг гэрээгээр шийдэх тухайн тэтгэмжээ графикийн дагуу өгөөгүй бол албадан гаргуулах гэх мэт заалтуудыг тусгасан.

Гэр бүл салалтыг бууруулахад чиглэгдсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг гэвч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа их өрөөсгөл ямар нэг хуулийн хатуу чанд зохицуулалтаар хүчирхийлэл, хүн ёсны бус зүйлийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулна багасгана гэдэг асуудал.

Салалтыг багасгая гэвэл бид хамгийн суурь үеэс нь анхаарч гэр бүлийн төлөвлөлт, сэтгэлийн боловсролыг нас насны иргэдэд шатлалтай системээр хүргэх хэрэгтэй байна. Мөн заавал саарал хар зүйлээр анхааруулж сэрэмжлүүлэх бус гэр бүлийн үнэ цэнэ, гэрэл гэгээтэй талаас нь ойлгуулах нийгмийн үлгэр дуйраалал үгүйлэгдэж байна.