Эрдэнэ.С 2016.07.05 | Сайт: Shuud.mn

С.Эрдэнийг АН-ын бүлгийн даргаар томилжээ

С.Эрдэнийг АН-ын бүлгийн даргаар томилжээ

Шинээр бүрдсэн өнөөдөр үдээс өмнө  УИХ анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд тангаргаа өргөн, УИХ-ын даргаа томилсон.

Энэ удаагийн парламент МАН  65, АН  9,  МАХН  1 бие даагч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй.  Үдээс хойш УИХ дахь бүлгийн хуралдааныг зарласан байлаа. УИХ-ын дэгийн тухай хуулиар эрх баригч хүчин МАН болон АН бүлэг байгуулах эрхзүйн чадамжтай.

 

Анхдугаар хуралдааны дараагаар АН-ын дарга З.Энхболд намаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдээ хүлээн авч уулзаж баяр хүргэсэн байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнийг томилжээ. Харин эрх баригч хүчин МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа  томилогдох  сурагтай байна.