Сандуй.Ц 2016.07.06 | Сайт: Gogo.mn

НИТХ-ын даргаар Ц.Сандуйн нэрийг дэвшүүллээ

НИТХ-ын даргаар Ц.Сандуйн нэрийг дэвшүүллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан Хангарьд ордонд болж байна.

МАН удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргаар Ц.Сандуйн нэрийг дэвшүүллээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуйгаас сонирхсон асуултаа асууж байна

Энэ үеэр түүнээс 60 тэрбумыг босгох тухай буюу нийтэд тарсан бичлэгийн талаар асуухад тэрбээр "Энэ бол сонгуулийн гүтгэлэг байсан. Би хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. Хэрэв миний буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн" гэв

Ц.Сандуйн намтар

  • 1988 онд Улаанбаатар хотын 31-р дунд сургуулийг төгсөн, Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй төгсчээ.
  • 1997 онд Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж эхлэн төлбөрийн байцаагч, хэлтсийн дарга, дэд дарга, даргын албан тушаалд дэвшин 15 жил ажилласан байна.
  • ​2012 оноос Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
  • Мөн 2012 оноос Нийслэлийн МАН-ын хороон даргаар ажиллаж байна.
  • Төрийн захиргааны тэргүүний ажилтан, алтан гадас одонтой