Төрийн өмчит компанид улс төрийн нөлөө хүчтэй байдаг
МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Ч.Хашчулуун
2016.07.07

Төрийн өмчит компанид улс төрийн нөлөө хүчтэй байдаг

“Эрдэнэт ” үйлдвэрийн зардал багасч, үр ашиг нь өсөх боломжтой.

МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг үндэсний компани худалдан авлаа. Ингэснээр үр ашиг нь дотооддоо бүрэн шингэнэ гэж зарим эдийн засагч үзэж байна. Энэ хэлцлийг эдийн засгийн үр өгөөж талаас нь та хэрхэн дүгнэж байна вэ?

“Эрдэнэт” үйлдвэр бол нөөц нь дуусч, үр ашиг нь буурч буй ордуудын нэг. Ийм ордын зарим хувийг дотоодын аж ахуйн нэгж эзэмших нь зарчмын хувьд байдаг л зүйл. Ер нь хувийн компани эзэмших нь илүү үр ашигтай гэж үзэж байна. Учир нь төрийн мэдлийн компанид улс төрийн нөлөө хүчтэй байдаг. Үүний тод жишээ нь “Эрдэнэс Монгол”. Энэ компанийн байдал ямар байгааг бид мэднэ. Компани өнөөг хүртэл алдагдалтай ажилласан хэвээр байна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани худалдан авснаар хяналт сайжирч, зардал нь багасч, үр ашиг; ай ажиллах боломжгой.

-“Эрдэнэт” үйлдвэр нь Монгол Улсын гомоохон тат-вар төлөгчөөс гадна дотоодын гол худалдан авагчдын нэг. Үндэсний компани болсноор дотоодын бизнес эрхлэгчид ямар өгөөж хүртэх бол?

“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 40-өөд жил Монголын эдийн засгийг авч явсан. Тэр утгаараа дотоодын худалдан авалтын хэмжээ нь өндөр. Тус компани 1990-ээд оны үед Монголын цорын ганц, томоохон худалдан авагч байсан гэхэд болно.

-ОХУ төрийн өмчөө хувьчлах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хэлцлийг Оросын баримталж буй бодлого талаас нь харвал ямар дүгнэлт өгөх вэ?

Хойд хөрш Монгол Улс дахь дэд бүтцээс бусад салбарын хөрөнгө оруулалтаа хумих хандлагатай байна. Харин дэд бүтэц, тэр дундаа төмөр замын хөрөнгө оруулалтаа нэмэхээ мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэх хөрөнгө оруулалтаа нэмнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Харин бусад салбарт бууруулах төлөвтэй. Үүнийг нь ч ойлгох хэрэгтэй. Учир нь хойд хөршийн эдийн засаг одоо тун хүнд байгаа. Төсвийн алдагдал нь асар өндөр болсон төдийгүй валютын нөөц нь багассан. Тиймээс ОХУ хилийн чанад дахь хөрөнгөө валют болгох нь тус улсад ашигтай.

-Шанхайн хамтын ажиллагаа байгууллагын уулзалтын үеэр Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлэхээ ОХУ-ЫН Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн. Гурван улсын дэд бүтцийн хамтын ажиллагаанаас Монгол Улс ямар өгөөж хүртэх боломжтой вэ?

-ОХУ Монгол Улс дахь дэд бүтцээс бусад салбарын хөрөнгө оруулалтаа хумих хандлагатай байна.

-ОХУ-ын эдийн засаг одоо хүнд байгаа. Тиймээс хилийн чанад дахь хөрөнгөө валют болгох нь тус улсад ашигтай.

-Хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүн эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Уг нь транзит тээвэр маш чухал. Учир нь ачаа тээвэр ОХУ-аар дамжин Европ руу шууд гарна. Бас тус тивээс Азид шууд ирнэ. Гэхдээ Европ болон хойд хөршийн харилцаа сайнгүй байна. Тиймээс ОХУ-аар дамжих ачаа тээвэр нэлээд саатах боллоо. Бас ОХУ-ын хил дээр ачаа устгасан тохиолдол ч гарсан. Тэр ч утгаараа Оросын хилээр ачаа тээвэрлэх нь бизнес эрхлэгчдэд эрсдэлтэй болж байна.

Нөгөө талаас, БНХАУ 2014 оны арванхоёрдугаар сард Дэлхийн худалдааны байгууллагад далайд гарцгүй хөгжиж буй орнуудад туслахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд транзит тээврийг нь хөгжүүлэхэд дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн Монгол Улстай хэлэлцээ хийж, найман боомтод хамтран ажиллахаар болсон. Гэхдээ үүнийг нарийн, тодорхой болгох нь чухал байна. Яг аль боомтод хамтран ажиллах, ямар хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх гэхчилэн илүү тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр манай экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирна.

-Цаг үеийн асуудлаар ярилцъя. Монгол Улсын валютын ханш, гадаад зах зээл дэх бонд, уул уурхайн компаниудын хувьцааны ханш сонгуулийн дараа бага зэрэг савлалаа. Ер нь сонгуулийн дараа манай улсын эдийн засаг, зах зээлд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

Сонгуулийн үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн дүгнэлтээ хийсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын бондын ханш өсөлттэй байна. Мөн “Rio tinto” группийн хувьцааны ханш чангарч эхэллээ. Түүнчлэн үндэсний томоохон компаниудын хувьцааны ханш ч өсөж байна. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулагчид сонгуулиЙн үр дүн эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байх шиг байна.

Засгийн газрын бондын үнэ цэнэ өсөж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Эхний шалтгаан нь, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө ирэх дөрвөн жилд гадаад зах зээлээс өндөр хүүтэй зээл авахгүй гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, гадаадаас зээл авахгүй гэхээр төсвийн алдагдлыг бууруулна гэсэн үг. Ингэхээр урт хугацаандаа зээлийн эргэн төлөлт сайжирна гэсэн үг.

-Олон улсад Brexit анхаарал татаж байна. Их Британи Европын холбоог орхисноор Монгол Улсад шууд болон шууд бусаар ямар нөлөө үзүүлэх вэ?

Brexit-ийн шууд бус нөлөө нь ерөнхийдөө сөрөг байгаа. Их Британи Европын холбоог орхисноор тус холбооны хямрал улам даамжирна. Ингэснээр эрэлт буурч, худалдан авалт нь хумигдана. Энэ нь дэлхийн худалдааны эргэлтийг бууруулж, Монгол Улсад шууд бусаар нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Харин эерэг нөлөө нь хэтдээ гарна гэж бодож байна. Монгол Улс Их Британитай харилцаа, хамтын ажиллагаа-гаа бэхжүүлэхээр хичээж байгаа. Цаашид энэ зорилгоо биелүүлэхэд Европын холбоогоор заавал дамжих албагүй. Англи улстай худалдаа, хамтын ажиллагаагаа шууд өргөжүүлэх боломжтой. Үүнээс гадна дэлхий дахинд хямралын шинж тэмдэг ажиглагдаж эхлэхээр алтны ханш чангардаг. Алт бол Монгол Улсын экспортын эхний тавд багтах гол бүтээгдэхүүн. Тиймээс сөрөг болон эерэг талтай.