2016.07.08 | Сонин: Зууны мэдээ

Бизнесийн зөвлөлүүд зөвлөлдөв

Бизнесийн зөвлөлүүд зөвлөлдөв

Америкийн Бизнесийн зөвлөлийн төлөөлөл, Монголын бизнес зөвлөлийн төлөөлөл болон Женерал электрикс, Махони Лиотта, Сүмитомо Мицуи Корпораци, Поско Энержи, Марубени, Токио Мицүбиши, Фронтиер Секүрити зэрэг компаниудын Монгол дахь суурин төлөөлөгчид УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.

Тэд Монгол Улсын өнөөгийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдал болоод улс төр, нийгэм эдийн засагт үүсээд байгаа хямралын талаар болон цаашид хямралыг давах өрийн дарамтыг зохицуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөж ярилцлаа. Түүнчлэн энэхүү хямралаас гарах гарц нь чухам юу байх талаар санаа бодлоо илэрхийллээ.

Монгол Улс нийгэм-улс төр, санхүү-эдийн засгийн хямралд нэрвэгдээд шийдлээ эрэлхийлж байна. Яаж хямралыг даван туулах вэ? Хариулт шийдэл эрэлхийлж зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг нь энэхүү Бизнесийн зөвлөлүүдийн зөвлөлдөх уулзалт юм. Уулзалт үр дүнтэй болж өндөрлөсөн бөгөөд цаашид уламжлал болгон зохиож байхаар талууд тохиролцсон юм.