Тасралтгүй байх зарчмыг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2016.07.08

Тасралтгүй байх зарчмыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Еренхийлегч: Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдвол эхний ээлжинд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ зөвшилцөж ярилцдаг. Энэ дээр бодож байгаа зүйл юу байна вэ. МАН-ын хөтөлбөрөөс ард түмнээс дэмжлэг авсан зүйл бол мэргэжлийн Засгийн газар байсан гэж ойлгосон. Мэргэжлийн гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ?

Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна.

Ерөнхийлөгч: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг бууруулах биш, бид яриад, намуудын бүлгээр яриад ерөнхийдөө зөвшилцчихсөн хууль байгаа шүү дээ. Би бол Еренхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэсэн байр сууртай байдаг. Энэ хуулийн төсөл өмнө нь УИХ-гшр ороод дэмжигдээгүй буцсан. Хуулиа батлуулахын тулд дахиж намуудтай зөвшилцөөд дундыг олъё. Үндсэн чиглэлийн яамдын сайдууд УИХ-ын гишүүн байж болох юм гэж тохирсон. Би бол тэр зарчмыг хатуу баримтална гэж та бүхэн ярьсан гэж ойлгож байгаа.

Ж.Эрдэнэбат: Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзсэн.

Ерөнхийлөгч: Тийм. Үндсэн чиглэлийн яамд, дээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг оруулж байгаа. Бусад нь УИХ-ын гишүүнтэй давхардахгүй гэж ойлгож байгаа.

Ж.Эрдэнэбат: Үндсэн чиг үүргийн дөрвөн яам байгаа. Байгаль орчин, Хууль зүй, Гадаад харилцаа, Сангийн яам байна. Хамгийн тулгамдсан асуудал бол АСЕМ-тай холбоотой асуудал. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүнд давхар яригдах асуудал. Маргааш би Ерөнхий сайдаар томилогдлоо гэхэд үүрэг гүйцэтгэгч сайд нартай ажиллана. Энэ сайд нартаа би үүрэг өгч ажиллая гэж бодож байгаа. Ирж байгаа хүмүүс бол Монгол Улстай найрсаг хамтын ажиллагааны хүрээнд олон асуудлыг хэлэлцэх байх. Үүнд анхаарна.

Ерөнхийлөгч: Би хотын шинээр томилогдсон даргатай ч уулзаж хэлсэн. АСЕМ-ийн хувьд бид нэг зүйлд онцгой талархал илэрхийлэх ёстой. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар бэлтгэл хангаж маш сайн ажилласан. Долоо хоногт 2-3 удаа хуралдаж байсан. Одоо Ерөнхий сайдаар томилогдвол дараагийн явах маршрут бол АСЕМ-ийн газруудаар явж үзэх хэрэгтэй. Замаар нь явж үзээд, арга хэмжээ болох газруудын бэлтгэлийг үзээд, өөрөө мэдрэх хэрэгтэй. Маш их ажил хийгдсэн. Маш олон байгуулагад асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс орнууд тусалж байгаа. Энэ бол маш чухал ажил.

Би 2004 онд Ерөнхий сайдаар томилогдоод тухайн үеийн МАХН-ын үүрэг гүйцэтгэгч сайдуудтай хоёр сар ажилласан. Үүрэг гүйцэтгэгч сайдууддаа хийх ажлыг нь хэлээд, хүн солих гэх мэт хийж болохгүй ажлууд дээр нь хяналт тавиад, үүрэг өгөөд ажиллуулахад их сайн ажилладаг. Бид нэг л эх оронтой, нэг л Засгийн газартай улс учраас энэ нам, тэр намын гэхгүй, одоогийн байгаа сайдуудтайгаа үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Дараагийн сайд ирээд, та тамгаа өгөөд, хаалгаар гарсныхаа дараа л би ажлаа өгч байна гэж бод гэж би сайдуудад хэлж байгаа.

Түүнээс өмнө би ажлаа өгөх гэж байна гэж буруу зөрүү алхам битгий хийгээрэй. Төрд ийм сайн уламжлал үлдээмээр байгаа юм. Хийж байгаа ажил, бүх архив, бүх зүйлээ шилжүүлж өгөх хэрэгтэй. Нэг хуудас цаас ч дутаахгүй байх хэрэгтэй. Ажил шилжүүлж өгдөг ажлыг зөв сайн хиймээр байгаа юм. Үүн дээр та бүхэн сайн жишиг үзүүлж ажиллах байх гэж найдаж байна.

Ж.Эрдэнэбат: Төрийн ажпын тасралтгүй байх зарчмыг үргэлжүүлээд явна.

Ерөнхийлөгч: Ойрд цаг агаарын байдал хүндрэлтэй байна. Олон улсын цаг агаарын төлөвөөс харахад цаг агаарын ердийн бус үзэгдэл гэж манай зүүн талаар орж ирж байгаа асар их халалт, түүнийг дагасан аадар бороо зэрэг цаг агаарын хүндрэлтэй байдал үүсэх магадлал их байгаа. Тиймээс Ерөнхий сайд, Онцгой байдал онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд бол шөнө утасдсан ч утсаа авдаг, хүн дуудсан ч босдог ийм ажил шүү дээ. Монгол Улсын төлөө 24 цаг сэтгэлээ чилээж, ажлаа хийж явах ийм л ажил гэдгийг хэлье. Их баярлалаа.