Ерөнхий сайдаар томилохыг дэмжив
2016.07.08

Ерөнхий сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үед гишүүд Засгийн газрын бүтцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа талаар мөн Аж үйлдвэрийн яам байх эсэх талаар тодрууллаа.

Үүнд Ерөнхий сайдад нэр дэвшигч Мэргэжлийн Засгийн газар байгуулна. Салбарыг удирдах сайдыг мэргэжлийн хүн байх шалгуур тавина. Аж үйлдвэрийн яам бие даасан хэвээр байх болно гэсэн хариулт өглөө.  Эцэст нь гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж УИХ-д оруулахаар боллоо.